Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгэв

78017acb49808274be5236e8207c88d2_LХан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Нийслэлийн 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Ц-д тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

Энэ сарын 26-ны өдөр цэцэрлэгийн багш Ц-гийн хүүхэд цохиж, зодож буй дүрс бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр гарсан бөгөөд дээрх мэдээллийг хуулийн байгууллагаас шалгаж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг буюу тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Б.Гантуяа MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих