“ЖЕНКО” бАТТУЛГА, АСАШЁОРЮ Дагвадорж нар хулгайчид байцаагдаж бүр уйлж байсан байх нь ээ
Нэр хүндтэй хүн хулгай хийхэд хэрэгсэхгүй өнгөрөх нэг тийм заншил маягийн зүйл бидний амьдралд хэвшчихээд байна уу даа. Энэ хүн чинь авъяастай, нэр хүндтэй, чадвартай юм чинь иймхэн юмыг хийчихгүй яах юм. Энэ муу жаал энэ их хүмүүстэй маргаад юугаа олж долоох юм бэ гэсэн хачин сэтгэлзүй бидний тархи толгойгоор нэг тойрон эргэлдэж байдаг.
Саяхан Л.Алтангэрэл гэх нэг жаал “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бол миний оюуны өмч, намайг хийх гэж байхад хулгайлчихжээ гэж мэдэгдлээ. Л.Алтангэрэл гэгч С1 телевизэд “Түмэн хишигтэн”-г хийж байхдаа улс төр, нийгэм, урлаг соёл, спортын архаг 100 таваарштай ярилцлага хийх зохиолоо бичээд компьютертээ хадгалчихсан байж. Энэ залууг нөгөө талийгаач Ч.Дашцэрэн үзмэрч шиг ! “Чи хамаг юмаа бичээд архивлачихсан байгаа юу” гэж бах таваа хангах гэж яарсны хэрэггүй.
Буриадын гавъяат, Б.Амархүү дуучны аав Борхүү НЕRO интэртайментийнхээ талд ашигтайгаар хэлж байгаа ч гэсэн Л.Алтангэрэл гэх залуу ямар ч байсан “Моигол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн овоог нь босгосон нь үнэн байна гэжээ. “Дайсан” нь хүртэл хүлээн зөвшөөрчихөөд байгаа юм чинь гэж бодогдоод байгаа юм шүү. Борхүү нар хүлээн зөвшөөрсөн гэж юу яриад байгаа юм бэ гэж эгдүүцэх л байх.
Сонгуультай холбогдуулаад ярилцлага хийх 100 чухал хүн гэчихсэн байсан. Харин зөвхөн сонгуулиар хийж яах юм, үлдэх түүх бүтээе гэж П.Анужин овсгоотсон гэж байгаа. Тэгээд Бавуугийн Лхагвасүрэн дээр очоод “Монгол тулгатны 100 эрхэм” гэсэн нэрээ шүншиглүүлж авсан гэнэ. Л.Алтангэрэл гэх хүү ямар ч байсан овоог нь босгож тэр овоон дээр нь П.Анужин суугаад араас нь Буриадын гавъяат Борхүү, НЕRО-гийн найруулагч Баатар, Бавуугийн Лхагвасүрэн очиж суужээ. Овоо босгосон Л.Алтангэрэл суусан эдгээр “шаазгайнуудын” нэр алдар, нөлөө хүрээнээс айж гэрэвшээд уран бүтээлийнхээ санааг алдаад тавьчихлаа гэж гасалж байсан гэдэг. Үнэндээ энэ “шаазгайнуудаас” айсан хэрэг.
Харин сүүл сүүлдээ зориглоод Оюуны өмчийг хулгайлсан гэж Шүүхэд хандахаа мэдэгдэв. Үнэхээр эх санаагаа хулгайлуулсан бол шүүхэд хандах нь зүйн хэрэг. Гэтэл Борхүүгийн ярьж байгаагаар тэр Л.Алтангэрэл гэдэг хүүг танихгүй гэнэ. Энэ “танихгүй” гэсэн тодотгол нь тэр залууг “100 эрхэм”-ийн хэмжээний нэвтрүүлэг санаачлаад хийчих хүн биш гэж байгаа юм уу, эсвэл бид түүнийг хэн болохыг танихгүй учраас уран бүтээлийнх нь санааг хусчихсан гэж байна уу. Бүр эсвэл олон танил болоогүй хүний тархи толгой ажиллах ёсгүй гэсэн үг үү Тархи толгой нь ажиллаа гэхэд танил бус нөхрийн юмыг нэр төртэй хүмүүс хулгайлж аваад жаахан тордоод сайжруулаад явчихаж болно гээд байна уу. Ёстой хярамцаг гээч нь болсон ийм нэг яриа байна.
Сонирхолтой нь Борхүү гуай, найруулагч Баатар хоёр Л.Алтангэрэлийг дуудаад “Чи ер нь яах гээд байгаа юм. Од болох гээд байгаа юм уу, мөнгө авах санаатай юм уу” гэж асуусан гэж байгаа юм. Хуруугаа ч хөдөлгөхгүй зүгээр явж байсан залууг НЕRО-гийнхон ингэж анхаарал тавьж сонголтуудаар “байцаасан” нь аргагүй сонирхол татаж байгаа юм. Л.Алтангэрэл “Би амьдармаар байна ш тээ” гээд л инээгээд байсан гэж байгаа. Тэгээд Борхүүгийн “100 эрхэм бол Түмэн хишигтэнтэй ямар ч хамаагүй. Огт өөр нэвтрүүлэг юм” гэсэн нь ч жоготой. 100 эрхэм, 10000 хишигтэн гээд нэрнээсээ ч адил төсөөтэй гэх шинж тэмдэг мэдэгдэж байхад ёстой олон юм яриад хэрзггүй биз ээ.
Хамгийн гол нь Монголын алдар цуутай хүмүүс “Монгол тулгатны 100 эрхэм” гэдэг мундаг нэвтрүүлгээр орлоо энэ тэр гэж бахархан бодсон. Бүр зарим нь сэтгэл хөдлөхдеө уйлж байсан даа. Энэ Женко Баттулга, Асашёорю Дагвадорж нар оюуны өмч хулгайлж өөрийн болгосон хулгайчийн өмнө суугаад байцаагдаж, улмаар уйлж байсан байх нь ээ. Үнэхээр сонирхолтой юм байна даа.
БАЙЛДАН ДАГУУЛАГЧ
URL: