Эмэгтэй хүнээс эмэгтэйд ДОХ-ын халдвар дамжсан анхны тохиолдол
Америкийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар тус улсын Өвчний хяналт, илааршуулалтын төвийн ажилчид ДОХ-ын халдвар эмэгтэй хүнээс эмэгтэй хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарлажээ. ДОХ-ын халдвар ижил хүйстэн хүүхнүүд харьцаанд орох үеэр дамжих нь маш ховор тохиолддог зүйл гэнэ.
Генийн шинжилгээгээр тэр хоёр эмэгтэйн вирүс 98 хувийн магадлалтай адилхан байгаа учраас нэг нь нөгөөгөөсөө халдварласан гэж үзэх бүрэн боломжтой юм. Өмнө нь ижил хүйстэн эмэгтэйчүүд нэг нэгэндээ ДОХ-ын халдвар тараасан гэх цөөн хэдэн тохиолдол бүртгэгдэж байсан ч тэдгээр нь генийн шинжилгээгээр нотлогдоогүй билээ.
Нэг нэгэндээ халдвар тараасан хүүхнүүд 40 орчим насны бүсгүйчүүд аж. Тэд Америкийн Хьюстон хотын оршин суугчид гэнэ. Нэг эмэгтэй нь халдвар тээгч бөгөөд өмнө нь эмчилгээ хийлгэж байгаад гурав орчим жилийн тэртээ түүнийгээ зогсоожээ. Нөгөө эмэгтэйн хэлснээр бол тэрбээр хагас жилийн хугацаанд өөр хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд ороогүй байна. Энэ эмэгтэй шинж тэмдгээрээ ханиадтай төстэй өвчин туслаа хэмээн эмнэлэгт ханджээ. Анхны сорилоор хариу нь сөрөг гарсан ч хэсэг хугацааны дараа явуулсан давтан шинжилгээгээр хариу нь эерэг гарсан аж.
URL: