УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10-15 жилийн ял төлөвлөжээ

d961dad664f73032bigУИХ-ын гишүүн асан Д.Дондогт Улсын прокурорын газраас 10-15 жилийн ял төлөвлөжээ. Түүнийг бусадтай нийлж залилангаар нийт таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа юм байна. 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Дондог нь өөрийн шадар туслах Г.Сайнбаяр гэгчтэй хамтран “Меридиан” гэх компанид барилга барих газар олж, зөвшөөрлийг нь гаргуулж өгнө хэмээн 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөгийг бэлнээр авсан хэргийг өнгөрөгч 2013 он гармагц Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн юм. Энэ хэрэгт Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан шалгасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс дахин мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Прокуророос өгч байгаа мэдээллээр Д.Дондог нарт холбогдох хэргийн шүүх хурал 30 хоногийн дотор товлогдох бөгөөд залилан хийсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 148,4-т заасны дагуу 10-15 жилийн хорих ялаар яллах дүгнэлтийг үйлдээд байгаа юм байна. Олон нийтийн харж байгаагаар тухайн үед энэ хэрэгт хэд хэдэн их хурлын гишүүд холбогдож байсан, мөн түүнчлэн залилангаар авсан гэж үзэж байгаа мөнгөөрөө 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хийсэн, тэдгээр гишүүд ч мөн ил гарах ёстой гэсэн хүлээлт байгаа юм. Ямартай ч цагаан захтнуудын хэргийг нэгээр нэмсэн Д.Дондог нарын хэрэг энэ хаврын анхаарал татсан сэдвүүдийн нэг байх нь тодорхой боллоо.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих