Үүл баатар Фортунад ухамсрын шанаа өгчээ

da5d0fe542b3b007bigХэд хоногийн өмнө Улаанбаатар хотын захирагч, Улсын баатар Э.Бат-Үүл, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, хотын орлогч дарга Т.Гантөмөр болон албаны бусад хүмүүс ажил хэргийн уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалтаар шийдвэрлэх ёстой гол зүйл нь Эдийн засгийн хөгжлийн яам буюу түүний мэдлийн Хөгжлийн банкнаас хот тохижилтын үйл ажиллагаанд зарцуулах ёстой хөрөнгө, мөнгөний асуудал байв.

Тэгтэл Эдийн засгийн форумдаа ч оролцоогүй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хотын даргын өөдөөс хэдэрлэж, “Та нарт ганц ч төгрөг өгөхгүй” хэмээн томорсон сурагтай. “Хоёр сая 900 мянган монголчуудыг барьцаанд тавьж байж авсан “Чингис бонд”, “Самурай бонд”-ын мөнгө дан ганц чиний шийдэж зарцуулдаг хөрөнгө юм уу?” хэмээн Үүл баатар уурсаж, бухимдахын зэрэгцээ мэстен дээрээ томорсон Фортуна сайдад ухамсрын шанаа өгчихсөн аж.

Айж, тэвдсэн Н.Батбаяр сайд хурлын ширээг тойрч зугтан хөгөө чирсэн бөгөөд хотын орлогч Т.Гантөмөр зүрх гарган тэр хоёрын дундуур орж байж л Фортунагийн аминд оржээ. Үүл Баатар уур омгоо дарах зуураа “Эрийн хуйх л юм бол чи намайг шүүхэд өгөөрэй, за” гэж томорсон гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих