Хөвсгөл аймагт 8 онц хүнд гэмт үйлдэгджээ

05494deb79a9b7aa4d4b50e0caae9121_x3Хөвсгөл аймгийн хэмжээнд 2013 онд онц хүнд гэмт хэрэг 8 үйлдэгдсэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91  дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан бусдыг санаатай алсан гэмт хэрэг 4,  91.2.2 дахь хэсэгт заасан танхайн сэдэлтээр бусдыг алсан гэмт хэрэг 1,  91.2.12 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгий аргаар бусдыг алсан гэмт хэрэг 1, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг  2 тус тус гарчээ.
Дээрхи хэргүүдэд прокурорууд яллах дүгнэлт бичиж, шүүхэд шилжүүлсэнээр шүүх бүрэн шийдвэрлэсэн байна.
Ийнхүү тус аймагт 2013 онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргүүд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан бөгөөд хэргүүдийн 1-ээс бусад нь анхны яллах дүгнэлтээр шүүхээр шийдвэрлэгджээ.

URL:

Сэтгэгдэл бичих