Өсвөрийн даамчдын меадльтнууд ДАШТ-д оролцоно

02dbb27b85ba4b37855a83994ac46910_LМонгол Улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын өсвөр үеийн тэмцээн маргааш Улаанбаатар хотноо Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуулийн байранд эхэлж дөрвөн насны ангилалд аваргуудаа тодруулна.

Энэ оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш үргэлжилнэ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож, алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна. Тэмцээний эхний зургаан байранд орсон тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд, медальт байрт шалгарсан тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Гацуурт” ХХК ажиллаж байна.

Д.Өлзий montsame


URL:

Сэтгэгдэл бичих