Гэртээ ганцаараа үлдсэн охин тагтнаас унах шахжээ

-15032014-1394864341-774660654-barilga_oron_suutsНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 41 дүгээр байрны хоёрдугаар давхраас бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ.

Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлэг дуудлагын дагуу очиж шалгахад таван настай эмэгтэй хүүхдийг хараа хяналтгүй орхисноос цонхоор унах гэж байсныг шуурхай ажиллан аварч, цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, ганцааранг нь үлдээх тохиолдолд цонхондоо хязгаарлагч хийх, доод салхивчийг нь онгойхгүй болгох хэрэгтэйг НОБГ-аас анхаарууллаа.

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих