Дэлхийн банк: Оросын эдийн засаг хумигдаж болзошгүй

4987d3679f0eea2afd7554f66af1a648_LВАШИНГТОН. /ВВС/. Украины асуудлаар Өрнөдийн улсуудтай сөргөлдөхөө болихгүй бол Оросын эдийн засаг хумигдаж болзошгүй гэж Дэлхийн банкны албаны хүмүүс мэдэгдлээ.

Оросын эдийн засагт энэ хямрал хэрхэн нөлөөлөх тухай тайланг тус банкны албаны хүмүүс лхагва гарагт гаргажээ.
Албаны хүмүүсийн үзэж буйгаар, Оросын бизнес эрхлэгчдэд хилийн чанадаас мөнгө олоход нь энэ сунжирсан зөрчилдөөн саад болох бололтой.
Мөн хөрөнгө оруулалт татарсны улмаас энэ онд Оросын эдийн засаг 1,8 хувиар хумигдаж болзошгүй гэсэн урьдчилсан таамаглалыг уг тайланд дэвшүүлжээ. Тус улсын эдийн засгийг 2,2 хувиар өснө гэж Дэлхийн банкны албаны хүмүүс өнгөрсөн оны 12 дугаар сард урьдчилан таамаглаж байсан билээ.
Өрнөдийн улсууд хориг арга хэмжээ авч буйн улмаас манай улсад бизнес эрхлэхээс гадаадын хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагууд болгоомжилж байна гэж Оросын эдийн засагч Наталья Орлова хэлж байжээ.
Мөн түүний хэлснээр, гадаадын зээлдүүлэгчид Оросын банк, компаниудтай цаашид харилцах эсэхээ эргэн харж магадгүй.

Г.Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих