Э.Бат-Үүл даргаа “Та огцор”

 kjgjhjgjh

Улс төрд заримдаа хуулиасаа жишиг нь илүү үйлчлэх нь бий. Нэгэнт тогтсон жишгийг буцааж эвдэхэд ч хүндхэн байдаг. Үүний хамгийн том жишээ бол АН, МАН-ын сонгуулийн амлалт байсан. Нэг нь сая төгрөгийн хувьцаа амлахад, нөгөө нь давуулж 1.5 сая төгрөг бэлнээр амлаж улс төрийн буруу жишиг тогтоож байсан нь саяхан.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн байхдаа бүрэн эрхээсээ татгалзаж шүүхээр хэргээ таслуулж байсан. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын тогтоох гэж оролдсон улс төрийн алхам байлаа. Улс орны эдийн засгийг ийм болтол нь унагачихаад байхад хариуцлага хүлээх эзэн олдохгүй бол би огцорно гэж мэдэгдсэн нь УИХ-д, Засгийн газарт бүхэлд нь сануулга болж чадсан байх.

Э.Бат-Үүл дарга сайн жишиг тогтоохоо зарлалаа. Тэрээр “Дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр хотын газрыг бусдад эзэмшүүлбэл нийслэлийн Засаг дарга огцорно” гэсэн заалтыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилгынхныг зохицуулахаар гаргасан шинэ журамд тусгуулжээ. Улаанбаатар хотод ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр, танил талаараа газар авчихна гэсэн ойлголтыг байхгүй боллоо. Хүмүүс хотын даргаас тэгж гуйх хэрэггүй болчлоо. Тэр нь хотын даргаа “Та огцор” гэдэгтэй адилхан утгатай үг болжээ.

Эх сурвалж:Үндэсний шуудан сонин


URL:

Сэтгэгдэл бичих