Тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байсан “Турбо” диско баарыг хаажээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Турбо” диско баарны зөвшөөрлийн өнгөрөгч сарын 15-д хүчингүй болгосон. Гэтэл уг баар тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсны Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаагаар ахлуулсан ажлын хэсэг илрүүлсэн байна.
Үйл ажиллагаагаа явуулж байсан баарны архи согтууруулах ундааг хурааж улсын орлого болгосон төдийгүй ажилчдыг нь саатуулаад байгаа гэнэ. Харин баарны эзэд гадаадад эмчилгээнд явсан гэх мэдээлэл байгаа аж.
Цаашид дахин дахин ийм үйл ажиллагаа явуулбал тог цахилгаан болон усны хязгаарлалт хийхийг төрийн байгууллагуудад даалгасан байна. Мөн тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байгаа шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг хянаж архи согтууруулах ундааг улсын орлого болгон ажилчдыг нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.
Ч.Мөнхбат
URL: