Өнөөдөр 16 цагаас нийслэл даяар гамшгаас хамгаалах дуут дохио ажиллаж, дадлага, сургалт хийнэ
Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай” А/190 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-аар өнөөдөр 16:00 цагт нэгдсэн дуут дохио ажиллаж, сургалт зохион байгуулна. Энэ үеэр ажилтан, албан хаагчид газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах талаар дадлага хийнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: