Малайзын онгоцны хэлтэрхий байж болзошгүй 122 зүйл илэрчээ
КУАЛА-ЛУМПУР. /Voice of Russia/. Сураггүй болсон онгоцны хэлтэрхий байж болзошгүй 122 хэсэг зүйл хиймэл дагуулд буусан гэж Малайзын Тээврийн сайд мэдэгдлээ.
Энэ сарын 8-нд “MH370″ дугаарын нислэг үйлдэж яваад сураггүй болсон онгоцыг Энэтхэгийн далайн хүчтэй давлагаагүй хэсгээр зургаан улсын нисэх онгоц болон хөлөг онгоцууд хайсаар байна.
Хамгийн сүүлд хиймэл дагуулуудад ирсэн дохионуудад математикийн аргаар хийсэн дүн шинжилгээндээ үндэслэн уг онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж Малайзын албаны хүмүүс энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн ч өнөөг хүртэл нотлох ямар нэг биет баримт олдоогүй байгаа юм.
Австралийн Перт хотоос баруун тийш 2000 орчим км зайд 80 мянган хавтгай дөрвөлжин км бүсэд эрлийн багийнхан энэ онгоцыг хайж байна.
Г.Доржханд MONTSAME
URL: