20 эр тутмын нэг нь эхнэрээсээ салах тухай үргэлж боддог гэнэ
“Хачин юмсын тухай ном” хэмээх зугаатай ном бий. Энэ ном итгэмээргүй хачирхалтай баримтуудаар дүүрэн боловч тэдгээр нь статистик тоон баримтад тулгуурласан тул үнэн гэнэ. Ингээд зарим хачирхалтай баримттай танилъя.
Хэрэв шинэ болзооны дараа таны дурлалын мэдрэмж нэг л үгүй болсон шиг санагдвал та санаа зовох хэрэггүй: Эрэгтэйчүүдийн 59 хувь, эмэгтэйчүүдийн 66 хувь нь анхны үнсэлтийн дараа үүнтэй тулгардаг байна.
Гэрлэсэн 20 эр тутмын 1 нь эхнэрээсээ салах тухай үргэлж боддог.
1-3 дугаар сард болгоомжтой яв. Энэ саруудад хүмүүс амиа алдах нь бусад сараас илүү гэнэ.
100 хүний 1 долоо хоногоос дээш хугацаанд шүршүүрт ордоггүй гэнэ.
14.3 эмэгтэй тутмын 1 нь сексээс таашаал авдаггүй бол 8-16 насны 1.1 хүүхэд тутмын 1 нь интернэтээр насанд хүрэгчдийн агуулга үзэж амжсан байдаг.
Жилд 20.250 эмэгтэй тутмын 1 нь 50-54 насандаа хүүхэд төрүүлдэг.
Жилд 20.140 хүний 1 нь бусдын гарт амиа алддаг.
56.3 гэр бүл тумын 1 нь төрүүлсэн болон өргөмөл хүүхэдтэй.
1.190.000 хүн тутмын 1 нь кино од болох мөрөөдөлтэй.
Насанд хүрсэн 1.5 хүн тутмын 1 нь амьдрах хүсэлгүй.
URL: