НҮБ Египет хэдэн зуун хүнд цаазаар авах ял оноосонд цочирдов

137124-24032014-1395650293-1828347654-mursi   НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фархан Хак 25-ны өдөр хэлэхдээ, НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн дээд комиссарын газар 24-ний өдөр Египет 500 хүнд цаазаар авах ял оноосонд цочирдож байгаагаа илэрхийлж, энэ нь олон улсын хүний эрхийн хууль зөрчиж байна гэжээ.

Фархан Хак хэлэхдээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ч хүний эрхийн дээд комиссарын газрын байр суурийг дэмжиж, үйл явдлын цаашдын хандлагад анхаарал хандуулж байна гэв.

НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газар, Египетэд өнгөрсөн 7-р сараас хойш ижил төстэй ийм хэргээр олон хүнийг саатуулсанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Египетийн өмнөд хэсгийн Миня мужийн эрүүгийн хэргийн шүүх 24-ний өдөр мусалманы ахан дүүсийн холбооны 528 гишүүн болон түүнийг дэмжигчдэд өнгөрсөн 8-р сард болсон жагсаал цуглаанаар цагдаагийн газар руу дайрч, нэг цагдаа алагдсан хэрэгт холбогдуулан цаазаар авах ялыг ийнхүү оноожээ.

/Баатар орчуулав/


URL:

Сэтгэгдэл бичих