Өвөр Монголоос Японы түрэмгийллийг гэрчлэх олдвор олджээ
ӨМӨЗО-ны соёлын өвийн хэлтсийн дарга Ван Да Фан саяхан хэлэхдээ, Өвөр Монголын олон газраас олдсон түүхийн дурсгалт зүйлүүд нь Японы империалист түрэмгийллийг илчилсэн түүхийн бодит гэрч болж байна гэжээ.
Тэр хэлэхдээ, Хөлөн Буйр хотын эвээнх үндэстний өөртөө засах хошууны Баянханы нутагт хорт хийн туршилтын талбайн үлдэгдэл олдсон нь Японы Квантуны армийн Хятадын зүүн хойд нутагт байгуулсан био химийн зэвсгийн туршилтын хамгийн том талбай юм байна. Тус олдвор нь 110 хавтгай дөрвөлжин км уужим нутгийг хамарч байдаг. Энэ байгууламж нь 1940 онд баригдсан бөгөөд командлалын байр, туршилтын байрнууд, бод, бог малын болон жижиг амьтны туршилтын нүх, усан сан, газар доорх барилгууд, авто машин, танкны нуувчнууд, суваг шуудуу, бэхлэлт, явган цэргийн нуувч, их бууны түшиц газар зэргээс бүрддэг байна.
Үүнээс гадна Хөлөн Буйр хотын Хайлар дүүргийн умард хэсэгт Японы цэргийн зориулалтын барилгууд болон олон хүний булш байгаа нь Япон цэргийн түрэмгийллийн түүхийг гэрчилсээр байгаа юм.
/Баатар орчуулав/ china radio
URL: