Хятадуудтай гэрлэж буй үндэстний 37%-ийг Монголчууд эзэлдэг гэжээ

121001085143-china-mass-wedding-irpt-c1-main

БНХАУ нь 60-аад үндэстэн бүхий аварга том улс юм. Тэдгээрээс “хан” буюу хятад үндэстэн тус улсын 1 тэрбум 350 сая хүн амын 91 хувийг эзлэх бөгөөд бусад нь 55 цөөнх үндэстэн ажээ. Саяхан Хятадын http://mp.weixin.qq.com гэдэг цахим сайтад тэдгээр цөөнх үндэстнүүдийг хятад үндэстэнтэй хамгийн их гэр бүл болж байгаагаар нь эрэмбэлж, байр эзлүүлсэн мэдээллийг нийтэлжээ.

Энэхүү байр эзлүүлсэн жагсаалтаар, хоше гэх цөөнх үндэстэн хятадуудтай хамгийн их гэрлэж, тэргүүн байр эзэлсэн байна. Тэдний 77.6 хувь нь хятадуудтай гэрлэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, энэ үндэстний хүмүүс өөр хоорондоо гэрлэх бус, харин ихэнхдээ хятадуудтай гэр бүл болж байна. Харамсалтай нь, энэ “тэргүүн байр” хоше үндэстний хувьд эмгэнэл юм. Тэд үндэстнийхээ хувьд мөхлийн ирмэгт тулжээ. Харин энэ эрэмбийн “хамгийн сүүлийн” байрт казахууд оржээ. Казахууд бараг хятадуудтай гэр бүл болдоггүй байна.

Сонирхолтой нь, өвөр монголчууд хятадуудтай хамгийн их гэр бүл болж буй 10 үндэстний тоонд багтаж “бахдам амжилт” үзүүлжээ. Тэдний 37.5 хувь нь хятадуудтай гэр бүл болж байна. Энэ нь өвөр монголчууд маш хурдан хятаджиж буйг харуулж байгаа бөгөөд нэг их удалгүй хоше нар шиг болж магадгүй юм.

 

Байр

Хятадын цөөнх үндэстэн

Хятад хүнтэй гэрлэж буй%

1 Хоше

77.6

2 Орос

74.4

3 Гаошан

71.8

4 Элунчун

65.6

5 Сибо

58.1

6 Шеч

49.9

7 Манчу

41.9

8 Даур

41.5

9 Жин

41.5

10 Монгол

37.5

11 Юугур

34.1

12 Манж

32.6

13 Дулан

27.4

14 Ту

25.1

15 Мулао

24.9

16 Ачан

19.8

17 Яао

19.3

18 Бай

18.8

19 Тужиа

18.6

20 Маонан

18.4

21 Гианн

18.4

22 Бланн

17.6

23 Гелао

17.4

24 Ей

16.3

25 Дон

15.2

26 Лаху

15.0

27 Биюу

14.9

28 Миао

14.0

29 Дай

13.5

30 Ли

12.8

31 Зуан

12.7

32 Жингпо

12.6

33 Жино

12.3

34 Хуй

11.9

35 Пуми

10.9

36 Аквариум

10.3

37 Дөрвөлж

10.3

38 Сала

9.9

39 Хани

9.1

40 Диань

8.8

41 Солонгос

7.6

42 Лису

7.4

43 Менба

6.6

44 Түвд

6.5

45 Тажик

6.1

46 Ну

5.7

47 Лоба

5.7

48 Узбек

5.7

49 Киргиз

5.4

50 Бонан

1.0

51 Уйгар

0.6

52 Доншиан

0.2

53 Kазах

0.2

 

- See more at: http://gashuun.mn/367#sthash.dnd6qpRW.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих