Сочи тэнэмэл ноходтой хий үзэгдэл-хот болжээ
Хэдхэн долоо хоногийн өмнө дэлхийн спортын их баярыг тэмдэглэн зургаан мянган тамирчныг хүлээн авч бужигнаж байсан Оросын Сочи хот өнөөдөр хоосон байшин, гудамж, нарлан хэвтэх тэнэмэл ноходтой хий үзэгдэл-хот болсон тухай Британийн Daily Mail сонин мэдээлэв.
Тэнд олимпийн тосгон, дэд бүтцийг байгуулахын тулд асар их мөнгө, хөрөнгө зарцуулсан юм. Крым дахь үйл явдал Сочигийн олимпийн амжилт, нөлөөг бууруулсан хэмээн ажиглагчид үзэж байгаа аж. Эдүгээ хоосорч, эль хуль болсон Сочи хот олон улсын аялал жуулчлалын нэг чухал орон зай болно гэдэгт итгэхэд бэрх байна хэмээн тус сонинд бичжээ.
URL: