Цагаач иргэдэд тусалдаг байсан Солонгосчуудыг саатуулжээ

 e3e4647ab4945cfe567730a9f0d85490  Солонгос улсад хууль бусаар ажиллаж , амьдарч байгаа гадаадын ажилчдад болон тэднийг ажиллуулдаг үйлдвэрийн эздэд ,  Цагаачлалын албанаас хийгдэх бичиг баримтны шалгалт  ирж байгааг урьдчилан мэдэгдэж , үүнийхөө хөлсөнд мөнгө авдаг байсан Солонгосын 6 иргэнийг өнөөдөр саатуулжээ.

  Чүнгбүк аймагт ажиллах хууль бус гадаадын ажилчдын тоо сүүлийн үед ихээхэн болж, тэндээс саатуулагдах гадаадын ажилчдын тоо сүүлийн 1 жилийн турш  багассан нь дээрх 6 иргэнтэй холбоотой ажээ. Учир нь эдгээр иргэд ээлжлэн  Чонгжү хотод  байх Цагаачлалын албаны байрны гадаа зогсож, тус байрнаас Цагаачлалын албаны шалгалт хийх машин хөдлөнгүүт араас нь даган явж , аль чиглэлд явж байгааг нь мэдсэнээр тухайн газарт байх үйлдвэрийн эздэд утсаар мэдэгддэг байсан байна.

  Мэдээллийн дагуу үйлдвэрийн эзэд ажиллуулж байсан гадаадын ажилчдаа машинд суулган түр өөр тийш явуулдаг төдийгүй шалгалтын дараа буцаан авчирдаг аргатай байжээ. Цагаачлалын албанд баригдаагүй гадаадын ажилчид энэ ажлын хөлсөндөө дээрх 6 иргэнд сарын цалингийнхаа 10 хувийг өгдөг байсан бол дээрх 6 иргэн 1 жилийн хугацаанд нийт 1 000 гаруй ажилтанг Цагаачлалын албаны шалгалтаас зайлсхийлгэсэн хэрэг үйлдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих