Бөгжөө ломбардсан З.Баянсэлэнгэ гишүүний харуусал
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ радио, телевизийн “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ломбарданд хамгийн үнэ цэнэтэй зүйлээ алдаж байсан тухайгаа ярьсан байна. Хөтлөгч түүнээс “хэзээ ч мартагддаггүй бэлэг”–ний тухай асуусан бөгөөд З.Баянсэлэнгэ “Нөхөртөө анхныхаа цалингаараа бөгж авч өгч байсан. Нэг удаа гэр бүлд нь мөнгөний хэрэг гараад ломбарданд тавьчихсан. Гэвч авах хугацаагаа мартаад, хоцроод очтол зарагдчихсан байсан. Үүндээ гэр бүлийн хоёр маш их харамссан” гэдгээ ч хэлэв.
Бусад олон гишүүдээсээ ялгаатай нь З.Баянсэлэнгэ нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хэний ч танил биш, мөн хувьдаа бизнесгүй, аливаа нэгэн албан тушаалгүй байсан юм. Иймдээ ч энгийн олны амьдралд тохиолддог явдлыг ч гишүүн хүн мэддэг, мэдэрсэн тухайгаа ийнхүү илэн далангүй ярьсан байна.
URL: