Өөх тос заавал идэх шаардлагатай юу?

imagessasasasasaasaaЭрүүл байхын тулд зөвхөн багахан хэмжээний өөх тос идэхэд хангалттай.

Нилээд олон жилийн өмнө  би өөх тосыг “хялайж ч хардаггүй” нэг үйлчлүүлэгчтэй байсан юм.  Хэрэв хоолонд нь жаахан л өөх тос байгааг олж мэдэх юм бол тэр шууд хоолоо хаядаг байлаа.  Тэр хайрсан тахианы махыг маш жижиг хэсэг болгоод дундаас нь өөхийг ялгаж авдаг байв. Мөн тэрээр салатандаа нэг дусал ч тос хийлгүйгээр дан лимоны шүүс хийдэг байлаа.

Тэр жижигхэн, туранхай биетэй эмэгтэй байсан бөгөөд байнга ийм байхын тулд дээрхийг голдуу жингээ барих арга болгон хэрэглэдэг байсан  юм. Гэвч тэр бусад хүмүүсээс өөх тос ч гэсэн хүний биед хэрэгтэй байдгийг олж мэдээд санаа нь зовж эхэлжээ. Өөх тосыг ингэж дэндүү хорих нь эрүүл мэндэд муу болов уу? Бас хамгийн чухал нь хоол хүнсэндээ заавал өөх тосыг багтаах шаардлагатай юу?

“Би заавал өөх тос идэх ёстой юу?” гэдэг асуултад өгөх хамгийн энгийн хариулт бол тийм ээ, заавал идэх ёстой юм. Энд гол шалтгааныг нь тайлбарлая. Таны идэж байгаа өөх тос нь өөхний хүчлүүд гэх олон төрлийн бүрдэлээс бүтдэг.  Эдгээр өөхний хүчлүүдийн зарим нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Нэг үгээр хэлбэл таны бие махбодь өөрөө эдгээрийг үйлдвэрлэж чадахгүй учраас заавал хоол хүнсээр дамжуулан авах ёстой байдаг. Хэрэв таны бие шаардлагатай өөхний хүчлээ авч чадахгүй бол эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Гэвч  гол учир нь ийм юм. Таны бие өөрт чухал хэрэгцээтэй өөхний хүчлээ олж авахын тулд идэх ёстой өөх тосны хэмжээ маш “бага” байдаг. Хэр бага гэж үү? Таны авдаг калорийн зөвхөн 5% нь байгалиасаа эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэмээр авч болдог өөх тосонд агуулагдаж байгаа бол санаа зовох зүйлгүй гэж судалгаанд тооцоолон гаргажээ. Энэ нь нэг өдөрт авах 1500 калорийн 75 калори нь буюу 9 гр өөх гэсэн үг юм.  Тийм болохоор мэдээж идэх ёстой гэхдээ танд маш бага хэмжээний өөх тос шаардлагатай болохоор таны идэж байгаа хоол хүнсэнд байхгүй ч гэсэн байгалийн гаралтай, бүхэл хүнсээр дамжуулан хялбархан авч болно.

Гэлээ ч би танд хоолноосоо байж болох бүх өөхийг ялгаарай гэж зөвлөөгүй шүү. Үүний нэг шалтгаан нь идэж байгаа өөх тосны төрөл ба өөхний хүчлийн тэнцвэртэй байдал нь чухал байдаг юм. Хэрэв хоол хүнсээ маш анхааралтай сонгож идээгүй бол өдөр бүр 9 гр өөх идээд л авах та шаардлагатай өөхний хүчлээ  авчихна гэсэн баталгаа байхгүй. Бидний ихэнх нь загас, самар, маалинганы үр зэрэгт байдаг эрүүл бас маш чухал омега-3 өөхний хүчлээс хангалттай хэмжээнийхийг иддэггүй гэхэд худлаа болохгүй байх.

Миний хэлэх гэсэн зүйл бол бүх төрлийн хоол хүнс бүр ногоонд ч гэсэн байгалиасаа бага зэргийн өөх тос агуулагдаж байдаг.  Хүмүүс үүнийг сонсоод их гайхдаг. Үнэнийг хэлэхэд би дээр ярьж байсан үйлчлүүлэгчдээ энэ талаар хэлмээргүй байсан учир нь  идэж байгаа зүйлд нь бага зэргийн өөх тос байж магадгүй гэж бодсоноосоо болоод эрүүл мэндэд тустай ногоо идэхээ больчихно гэж айж байлаа.  Гэхдээ ингэсэнгүй.

Ан агнаж, жимс ногоо түүж иддэг байсан бидний өвөг дээдэс цөцгийн тос агуулсан хоол эсвэл салатны хачир иддэггүй байсан гээд бодоод үзээрэй. Тэд шаардлагатай өөх тосоо ямар нэгэн байдлаар авах ёстой байсан учир байгалиасаа өөх тос агуулсан загас, самар, үр жимс мөн мэдээж ногоог иддэг байлаа.

Калори ихтэй учир өөх тосыг ялангуяа хоолондоо хийдэг тосыг хааяа нэг л хэрэглэхийг зөвлөж байна. Гэхдээ байгалиасаа бага зэргийн өөх тос агуулдаг хүнс нь танд хэрэгтэй өөхний хүчлүүдийг өгч чадахын зэрэгцээ таны хоолыг маш амттай болгоно. Хайрсан загасан дээр хэдэн хэрчим авокадо жимс тавих, хутгаж шарсан хоолонд сесамегийн үр үүрүүлэх, салатанд хуурсан бүйлс нэмэх зэрэг нь бүгд таны хоолны амт, үзэмжийг нэмэгдүүлэх ба нэн шаардлагатай өөхний хүчлээр хангаж өгнө.

Байгалиасаа өөх тос агуулдаг зарим ургамлын гаралтай хүнсийг жагсаалаа. Та  дор байгаа тоонуудыг хараад гайхна гэдэгт эргэлзэхгүй байна!


URL:

Сэтгэгдэл бичих