Интерном дэлгүүрээс шударга бус явдалтнуудыг зарлав

86451045332e2b9484c181ИНТЕРНОМ дэлгүүр төрийн хөрөнгөөр номын сангуудад ном худалдан авах үйл ажиллгаанд бүх зохиогч, орчуулагч ном бүтээгчдийг тэгш эрхтэйгээр оролцуулах ёстой гэсэн байр сууринаас шүүхэд удаа дараа гомдол гаргасаар байгаа. Бидний гомдол бол жилийн жилд хэдхэн хүний, олон тооны номыг нийтийн номын сангуудаар шахаж ашиг хонжоо олдог байсан тогтолцоог халж, бүх зохиолч, орчуулагч, ном бүтээгчдэд адилхан боломж олгогдох ёстой гэсэн агуулгатай. Ийм хэлбэрээр зөвхөн нэг жилийн дотор 3-5 тэрбум төгрөгийн номоор номын сангуудын баяжилт хийдэг гэхээр энэ нь тийм ч бага тоо биш юм. Өнөөдөр Интерном дэлгүүрт 20000 гаруй нэр төрлийн ном тогтмол зарагдаж байгаагаас 5 хувьд нь ч хүрэхгүй нэр төрлийн ном танил талын холбоогоор дамжин номын сангуудад тараагдаж байгааг бид яав ч шударга үйлдэл гэж үзэж чадахгүй байна.

Төрийн өмч хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж сурсан хүмүүс шүүхэд гаргасан бидний гомдлыг эсэргүүцэж, хэвлэл мэдээллээр ч хүртэл дайрч давшлахын зэрэгцээ энэ ажлаа булзааруулахын тулд бусдыг ч уриалан дуудсаар байна. Иймд бид хэвлэл мэдээллээр бичигдсээр байгаа нэр бүхий хүмүүстэй холбоотой дараах баримтат жишээг дурдахад хүрлээ.

Мөнхийн үсэг ХХК Энэ компани нь Боловсрол Шинжлэх ухааны яамны дэд сайд М.Түмэнжаргалтай хуйвалдан,тендергүй 200 сая төгрөгийн номыг шахсан.

 

Нийтэлч Баабар Баабар нь Улсын их хурлын гишүүн Ё.Отгонбаяртай хуйвалдан түүнийг сайд байх үед өөрийн номоо 200 гаруй сая төгрөгөөр нийтийн номын сан болон уншигч олонд төрийн мөнгөөр, нийтэд мэдэгдэхгүйгээр шахсан.

 

Ш. Чоймоо

 

Ш.Чоймаа нь тендерт өгдөг номны үнэ дээр худалдааны шимтгэл НӨАТ-ийг нэмж бодон, төрийн мөнгөнөөс гаргуулж авдаг “Оюун түлхүүр нэрт шастир” ном нь дэлгүүрт 1500 төгрөгөөр зарагдаж байхад тендерт 2600 төгрөгөөр 1785 ширхгийг шахсан. Нэг номны үнийн зөрүү 1100 төгрөг байгаа юм.

 

 

Г. Аким

 

“Чонон сүлд” ном нь 2010, 2011 онд хэвлэгдсэн дэлгүүрт 9500, 14900, 18000 төгрөгөөр тус тус зарагддаг бөгөөд Монсудар хэвлэлийн газраас хууль ёсны дагуу нийтэд гаргасан.

Харин Г.Аким гуай тухайн номыг огт орчуулж, хөрвүүлээгүй бөгөөд энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан гүтгэлэг юм.

Б. Батрэгзэдмаа Уг зохиолч дэлгүүрт:

-15000 төгрөгийн “Их хаадын санаа” номоо тендерт ямар ч татвар төлөлгүй 35000 төгрөгөөр 238 ширхэгийг:

-11000 төгрөгийн “Цаглашгүй гэрэл” номоо мөн л 35000 төгрөгөөр 238 ширхэгийг:

-11000 төгрөгийн “Алтан соёмбын эх орон” номоо 30000 төгрөгөөр 238 ширхгийг нийлүүлсэн байна.

Ямар ч татвар төлөлгүй, номны үнийг 3 дахин нугалсан.

 

Монголын төр оюуны бүтээл туурвигч бүх хүмүүст, алагчлалгүй хандаж бүтээл, туурвилуудийг нь шудрага замаар нийтийн хүртээл болгох үйл хэргийг хөсөрдүүлж болохгүй. Номноос авдаг НӨАТ-ийн татварыг ч болимоор байна гэжээ.

http://www.bataar.mn/10021454


URL:

Сэтгэгдэл бичих