“Бялуу чимэглэх ур чадвар”-ын уралдаанд Батбайгаль ХХК оролцов
Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг тохиолдуулан Хүнсчдийн холбооны дэргэдэх Бялуу үйлдвэрлэгчдийн зөвлөлөөс “Бялуу чимэглэх ур чадвар” -ын анхдугаар уралдаан өнөөдөр Технологийн дээд сургууль дээр зохион байгуулагджээ.
Нэгэн төрлийн урлаг болтлоо хөгжсөн бялуу чимэглэх ур чадварын уралдаанд талх нарийн боовны үйлдвэрлэлээр 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа амттаны манлайлагч үйлдвэр “Батбайгал” ХХК оролцжээ.
Хүнсий салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, ажилчдын ур чадварыг дээшлүүлж, мэргэшүүлэх, харилцан суралцаж ажил мэргэжлээрээ бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн энэ удаагийн тэмцээнд 12 байгууллагын 36 бялуу чимэглэгчид оролцон ур чадвараа сорьж байгаа юм байна.
Тэмцээнд оролцогчид Шинэ жил, Мартын8, Хүүхдийн баяр, Төрсөн өдөр гэсэн сэдвээс сугалан баярын бялуу чимэглэх бялуу үйлдвэрлэлийн өнөөгийн хөгжлийг харуулах зорилгоор 5 давхар Хуримын бялуу чимэглэх шоу үзүүлбэр зэргийг хийж сонирхуулжээ.
URL: