Гадаад явах “хобби” -той бол УИХ-ын гишүүн бол…

527-139581119232258Ингэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болсон. Он гарснаас хойш тоолж үзэхэд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Номтойбаяр нар Австрид, Гадаад харилцааны сайд Л.Болд Австралид ажиллаад иржээ.

УИХ-ын дарга БНСУ-д 3-4 гишүүнээ дагуулан айлчилсан бол Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Японд, УИХ-ын гишүүн, Сангийн сайд мөн Өмнөд Солонгос улсад яамныхаа газар хэлтэс, агентлагийн хурган дарга нартайгаа бараа болон яваад ирэв.

МАХН-ын УИХ дахь гишүүд намын даргаа эргэхээр мөн Өмнөд Солонгосыг зорьсон бол УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд төр болон намын нөхдийн хамт Хятадад айлчлав. Тэд гадаадад юу бүтээж явна вэ?

Мэдээж юм юм л амжуулдаг байх. Тэгвэл түүнийхээ тайланг үр дүнтэй нь хамт түмэн олондоо цаг тухай бүр нь дэлгэн тавьж, мэдээлж баймаар юм. Яагаад гэвэл төрийн түшээд маань хувийн зардлаар явдаггүй, татвар төлөгчдийн мөнгөөр “гулиа” дардаг учир тэр. Ядаж УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчөөсөө үлгэр авмаар.

Түүнийг Хойд Солонгост айлчлахад тухайн үед янз бүрээр ярьж бичээд байсан. Тэгсэн чинь удапгүй Монгол нүүрс БНАСАУ-д экспортлогдохоор болсон таатай мэдээ сонсогдсон нь манай төрийн тэргүүний “нууц” айлчлалын нэг сэжим байсан бололтой.

Энэ бол үр дүн. Даан ч манай Ерөнхийлөгч ил хэлж “гайхуулаагүй” даруухан байсан болохоос биш гадаадад их явдаг нөхдөд бол том үлгэр жишээ.

Эх сурвалж: “Бизнес таймс” сонин


URL:

Сэтгэгдэл бичих