Ажлын байран дахь бэлгийн дарамтлагч АЙМАР ДАРГА
Төрийн өмчит “МТЗ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар сонгогдсон П.Батсайхан “ажлын байран дахь бэлгийн дарамт учруулагч” гэсэн тодортгол авчээ. Хойрмон хорхойтон мань эрийн нэг биш удаагийн үйлдэл нь түүнийг ийнхүү тодотгож.
Тэрээр Төмөр замд шинэхэн албан тушаалд очихоос өмнө Монголын Мянганы Сорилтын сангийн Авто замын төслийн даргаар ажиллаж байхдаа доод тушаалынхаа албан хаагч эмэгтэйг элдвээр доромжилж, улмаар бэлгийн дарамтанд оруулсан гурван ч удаагийн үйлдэл буй гэнэ.
Өндөр албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгө нь хүнийг эвддэг учраас “МТЗ”-ын даргаар сонгогдсон П.Батсайханы шинэ газрын сахилга бат харин ямар л байдаг болдоо?
Эх сурвалжийг: Өглөөний сонин
URL: