Боксчин У.Мөнх-Эрдэнэ багадаа “Кубын хар” хочтой байжээ

medee_IMG_1897-600x399_500x500МУГТ, боксчин У.Мөнх-Эрдэнэ Өвөрхангай аймагт өвөө дээрээ өссөн хөдөөний хөрслөг бор  хүүхэд. Багадаа бөхөөр хичээллэж, бөх болно гэж мөрөөддөг байсан хүү гудамжны зодоонд тун сайн байсан гэдэг.

Учир нь хүүг бага байхад “Кубын хар” хэмээн гоочилж, 16 нас хүртэл нь гудамжаар явуулахгүй элдвээр хэлдэг байжээ. Тиймээс У.Мөнх-Эрдэнэ хэнд ч дээрэлхүүлэхгүйн тулд боксын спортоор эрчимтэй хичээллэж эхэлсэн аж. Харин түүнийг  16 нас хүрч, олон улсын чанартай тэмцээн уралдаанаас медаль авч эхэлсний дараа хүмүүсийн энэ хандлага ч эрс өөрчлөгдсөн гэнэ.

С.АНИРЛАН


URL:

Сэтгэгдэл бичих