С.Бямбацогт: Оюутолгойд хууль үйлчилдэггүй байдлыг өөрсдөө хийсэн

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой уул уурхай тойрсон асуудлаар ярилцлаа.
-Та бүхний санаачилсан Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хзлэлцэж эхэллээ. Хэдийгээр энэ хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдыг зохицуулна гэж байгаа ч асуудал эсрэгээрээ эргэж хөрөнгө оруулагчдыг үргээж мэдэх юм?
-1990 оны үеийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс тэс өөр. Тухайн үед Монгол Улсын нийгэм, эдийн засаг хямарсан, гадны хөрөнгө оруулагчид манай улс руу орж ирэх бололцоо бага байсан. Тэр үед Монголыг сонирхох гадны хөрөнгө оруулагчид үнэндээ бараг байсангүй.
Иймээс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж, гадны хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэднийг  урамшуулах,  татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого барьсан. Тодруулбал, гадны хөрөнгө оруулагч Монгол Улсад эхний гурван жилдээ огт татвар төлөхгүй, дараагийн таван жил татварын 50 хувийг хөнгөлөх гэхчлэн давуу эрх эдлэхээр хуульчилсан. Хууль батлагдсанаар гадныхан манайд хөрөнгө оруулалт хийсэн.
Монгол Улсад уул уурхай, стратегийн ордуудыг нээсэн. Улмаар Монголын эдийн засаг, иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн байдаг. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсыг хөгжүүлэх, ард иргэдийг нь сайхан амьдруулах гэсэн бодлого агуулдаггүй. Зөвхөн богино хугацаанд их ашиг олоод Монгол Улсаас гарах санаа л агуулдаг байна. Түүнээс биш үндэсний компаниудтай адил ажлын байр тогтвортой бий болгох, барилга, байшин барих, үйлдвэр аж ахуйн газар бий болгож, дотоодынхоо хэрэгцээг хангах бодлого баримталдаггүй нь анзаарагдсан.
-Хориглосон энэ хугацаанд лицензийг шилжүүлвэл эрүүгийн хариуцлага тооцох талаар Ерөнхийлөгч ярьж байсан шүү дээ?
-Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олговол хариуцлага тооцно гэж байсан. Түүнээс биш лицензийг шилжүүвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хөндөөгүй. Лицензийг шилжүүлж болно. Гэхдээ эхний ээлжинд төрд санал болгох ёстой. Ингэснээр судалдсан лицензийн тодорхой сувийг орлогын албан татварт төлөх боломжтой. Иймэрхүү байдлаар асуудлыг шийдэх бий. Харамсалтай нь энэ асуудал шийдвэрлэгдсэнгүй.

Засгийн газрын буруу

-Замбараагүй олгогдсон лицензийг цэгцлэх зорилго бүхий урт нэртэй хууль батлагдсан боловч үр дүнд хүрсэнгүй. Сүүлдээ энэ хуулийг хэрэгжүүлэхийн оронд өөрчлөх нь зүйтэй гэдэг дээр тогтлоо?
-Монгол Улсад цөлжилт том асуудал болоод байна. Гол, ой, усны сав газар, эх газарт ашигт малтмалыг олборлоод байх нь зөв үү. Энэ бол бодлогын том асуудал. Энэ үүднээсээ ой, усны сав газар ашигт малтмал олборлохыг хориглосон зөв хууль байсан. Гэвч Засгийн газар хуулийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлсэнгуй.
-Хэрэв хууль энэ байдлаараа хэрэгжвэл нөхөн олговорт таван их наяд төгрөг шаардлагатай. Монголын эдийн засаг энэ их мөнгийг өгч чадна гэдэг эргэлзээтэй л асуудал?
-Ниргэсэн хойно нь хашгирав гэгч л энэ. Анхнаасаа ой, усны сав газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоогүй бол өнөөдөр ийм асуудал гарч ирэхгүй. Үгүй дээ д лиценз эзэмшигчдийг хайгуул хийж, нөөцийг нь тогтоож, батлуулаад ашиглалтын лиценз болгохоос өмнө асуудлыг шийдвэрлэж, цэгцлэх боломж байсан.
Хайгуулынх нь зардлыг өгөөд асуудлыг цэгцэлж ч болох. Тэгсэн бол ийм асуудал үүсэхгүй. Гэвч асуудал нэгэнт үүсчихлээ. Энэ нь хууль хэрэгжүүлэгч байгууллага ажлаа цаг хугацаанд нь хийдэггүйтэй холбоотой. БОАЖЯ, ЭБЭХЯ хууль батлагсан өдрөөс нь хуулийг хэрэгжүүлэх гэж үзсэн бол өнөөдөр ийм асуудал гарахгүй.
-Та эл хуулийг хэрэгжүүлэх нъ л зөв л гэх гээд байна уу?
-Тийм ээ. Газрын хэвлий дэх байгалийн баялаг хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй. Ухаад л дуусна. Баялгийг нь аваад хэрэгтэй, хэрэггүй зүйлдээ зарцуулаад дуусна. Магадгүй эдийн засаг, ард иргэдцээ үр өгөөжтэй байдлаар зарцуулж болох л байх. Харин Эх орны хишиг, нийгмийн халамж байдлаар өгвөл ямар ч үр ашиггүй. Ой, ус, гол мөрөн дахин хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй. Иймээс ой, ус, гол мөрнөө хайрлан хамгаалах зорилгоор ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын зөвшөөрөл олгохыг хориглосон.
Улмаар олгох ч шаардлагагүй гэж үзэж байгаа. Говьд цөлжсөн газар их бий. Тэнд баялаг ч их. Үүнийг эхний ээлжинд ашиглая. Тэр баялгаа ашиглаж дуусчихаад хүнд байдалд орж, арга мухардаад байвал ой мод, усны сав газар руугаа хүрз бариад оръё.

Найман тэрбум ам.доллар төлж байж 34 хувиа эзэмших нь

-Оюутолгойн гэрээ сайн, муу болсон талаар мэтгэлцсээр эцэст нь гэрээг сайжруулахаар болсон. Гэвч түүнээс хойш мэдээлзл тасарлаа. УИХ-ын гишүүний хувьд ямар нэгэн мэдэзлзл авсан уу?
-Үнэндээ мэдэх юм алга. Оюутолгойн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой УИХ 57 дугаар тогтоол гаргасан. Харамсалтай нь энэ тогтоол бүхэлдээ хэрэгжээгүй.
Үүнтэй холбоотой Ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн тухай хууль баталсан. Энэ хуулиа хэрэгжүүлэх ёстой. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой нэлээд өөрчлөлтүүд тусгагдсан.
Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээ ч гэсэн хөндөгдөх байх. Ер нь батлагдсан хуулийг Оюутолгойд үйлчлүүлэх асуудлыг байнга ярьж байгаа. Харамсалтай нь өнөөг хүртэл ямар ч үр дүн гарсангүй.
-Тэгвэл эрдэмтдийн хэлсэнчлэн Оюутолгойн гэрээг цуцалчихвал яасан юм бэ?
-Энэ парламент, хамтарсан Засгийн газрын хийж чадсан том ажлын нэг нь Оюутолгойн гэрээ. Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан нь Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд томоохон өөрчлөлт авчирч, дэлхий нийт хандлагыг өөрчилж чадсан. Гэхдээ Оюутолгойн гэрээнд алдаатай, сайжруулахзүйл их бий. Гэхдээ гэрээг цуцдах шаардчагагүй.
Харин гэрээнд тусгагдсан Монголын талд ашиггүй, алдаатай зүйлийг засах хэрэгтэй. Монголд илүү ашигтай болж чаддаггүй юмаа гэхэд харилцан ашигтай зарчмаар гэрээг байгуулж болно. Түүнээс биш энэ заалтууд нь муу иймээс гэрээг цуцлах ёстой гэсэн байддаар хандаж болохгүй.
-Та нөхдийн санаачилсан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль Оюутолгойд үйлчлэх үү. Оюутолгой манай улсад давуу эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ?
-Ер нь хууль эргэж үйлчилдэггүй л дээ.
-Гэвч Монгол Улсад батлагдсан хууль урагшаа гэхээсээ илүүтэй хойшоо үйлчлэх нь их. Урт нэртэй хууль л гэхэд эргэж үйлчилснээр өнөөдрийн энэ асуудал боссон биш гэж үү?
-Гэхдээ энэ хууль Оюутолгой дэргэж хамаарахгүй. Мэдээж гэрээг байгуулсан хамтрагч талууд харилцан тохиролцоод өөрчлөлт оруулж болно. Бидний том алдаа нь аж ахуйн нэгжийн гэрээг УИХ-аар баталсан явдал. Хөрөнгө оруулалт, Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ дээр авчирч батлах нь гэрээг хууль болгочихож байгаа юм. Энэ нь эргээд Монгол Улсын баталсан хууль тогтоомж Оюутолгойд үйлчлэхгүй байх нөхцөлийг бид хийчихлээ.
Цаашид Хөрөнгө оруулалт, Тогтвортой байдал, Хувь нийлүүлэгчдийн болон стратегийн ач холбогдол бүхий салбарын томоохон гэрээг заавал УИХ-аар батлах шаардлагатай юу, үгүй юү. Үүнийг бас бодох л хэрэгтэй. УИХ-аар баталчихаар ямар ч хуульд өөрчлөлт орсон гэрээнд өөрчлөлт орох боломж байдаггүй.
-Оюутолгойн урьдчилгаа төлбөр гэгдэж байсан мөнгө сүүлдээ зээл болсон талаар та байнгын хорооны хуралдаан дээр хэлснээр гэрээг үзэглэсэн сайд нараас зэмлэл хүртсэн. Өнөөдөр (өчигдөр) Оюутолгойн үлдэгдэл 100 сая ам.доллар орж баяр хөөр болж байна. Танд юу бодогдож байх юм?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулж байхад 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Үүний 34 хувь 800 сая ам.долларыг эзэмшинэ гэж байсан. 800 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг  манай тал хийх ёстой.
Харамсалтай нь мөнгө байхгуй тул зээлсэн. Жилийн 11 хувийн хүүтэй. Үүнийг жилдээ хуваавал жилд 80 сая ам.доллар. 30 жилийн дараа 2.4 тэрбум ам.долларын хүү төлнө. Дээр нь үндсэн зээл болох 800 сая ам.доллар гээд нийт 3.2 тэрбум ам.доллар төлөх юм. Ингэснээр Оюутолгойн 34 хувийг эзэмших эрхтэй. Гэтэл өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэмжээ зургаан тэрбум ам.долларт хүрлээ. Хэдийгээр хүүгийн хэмжээ 11 хувиас буурсан гэх ч албан ёсоор баталгаажаагүй.
Хэрэв зургаан тэрбум гэж тооцвол Монгол 34 хувиа эзэмшихийн тулд бараг хоёр тэрбум төгрөгийн зээлтэй болно. Үүнийг 10 хувиар нь тооцвол 200 сая ам.доллар. 30 жилийн хугацаагаар нь бодвол зургаан тэрбум. Нөгөө хоёр тэрбум ам.доллартайгаа нийлээд найман тэрбум ам.доллар төлж байж 34 хувиа эзэмшинэ.
Ийм гэрээ шүү дээ. Иймээс үүнийг өөрчлөх ёстой. Яагаад хөрөнгө оруулалтын зардал өсөв. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хөрөнгө оруулалтыг 2.7 тэрбум ам.доллараар тооцсон атал зургаан тэрбум болсон шатгаан нь юу вэ. Үүндээр нэлээд анхаарах ёстой. Урдчилгаа төлбөр нэртэй 250 сая ам.долларын өрийн үлдэгдэл орж ирж байгаад баярлаад байх ч явдал биш л дээ.

Ухаа худаг үүнд хамаарахгүй

-Тавантолгойн талаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр яригдаж байсан…?
-Тавантолгойн асуудал дээр 2010 оны долоодугаар сард УИХ 39 дүгээр тогтоол гаргасан. Тэр нь Тавантолгойн орд газрыг хуваахгүйгээр хөрөнгө оруулагчтай гэрээ хийх, улмаар компани байгуулах. Тэр компанийн 30 хувийг гадаад, дотоодын зах зээл дээр гаргаж, нээлттэй арилжаална. 50хувийг Монголын төр эзэмшинэ. 10 хувийг Монгол Улсын иргэн бүртээ үнэгүй эзэмшүүлнэ. Үлдсэн 10 хувийг татвар төлөгч үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр худалдаална.
Тавантолгойн урьдчилан тохирох нөхцөлөө Засгийн газар хэлэлцэж буй. Төмөр зам, цахилгаан станц, эцсийн коксны нүүрс байгуулах, үүнийг дагаад Монголдоо хэрхэн нэмүү өртөг шингэсэн бутээгдэхүүн үйлдвэрвэрлэх вэ. Хөрөнтө оруулалтаа нөхөхийн тулд Монгол Улс урьдчилгаа төлбөр хэрхэн авах гэхчлэнасуудал яригдаж байна.
Мөн ОХУ, Хятад Солонгос, Япон гэхчлэн олон орон Тавантолгойг сонирхож буй. Тэдний сонирхлыг хэрхэн жигд хангах уу гэдэг талаар Засгийн газар оны эхээр эрчимтэй ажиллаж байгаа тухай дуулдаж байсан бол сүүлдээ сураг алдарлаа. Энэ ажлыг эрчимжүүлж аль болох хурдан хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулсаар монголчуудын хувь хэмжээ нэмэгдэх байх.
-Гэхдээ үндэсний аж ахуйн нэгжүүдийн тухайд сүүлийн үед асуудал үүсэх болсон шүү дээ?
-Татвар төлдөг аж ахуйн нэгж гэж тодотгосон нь Монгол Улсын төсвийн орлогын 80 хувийг, татвар төлөгчид бүрдүүлж байна. Нийт ажиллах хүчний 80 хувийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулдаг. Тийм болохоор татвар төлдөг аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжих учиртай. Татвар төлөгчдийн хэр дэмжинэ тэр хэмжээгээр татварын бааз суурь нэмэгдэнэ.
Ингэснээр цалин, тэтгэмж, тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээнд төрөөс үзүүлэх үйлчилгээ хүртээмжтэй болно. Иймээс татвар төлөгчдөө дэмжих нь зөв. Гэхдээ тэдэнд дэмжиж байна гээд хувьцааг үнэгүй олгохгүй. Харин нэрлэсэн үнээр худалдаална.
-Нэр бүхий гашүүн аж ахуйн нэгжүүдэд арилжаалах хувьцааг иргэдэд тэгш хуваарипах хуулийн төсөл өргөн барьсныг та дэмжихтүй байгаа юм уу?
-Дэмжихгүй.
-Таванталгойг хувааж, Ухаа худагт шимтэй хэсгийг нь өгсөн талаар нэр бүхий гишүүд байнга асуудал тавьдаг. Тэгвэл тэр хуваахгүй гэж яригдсан тогтоолд Ухаа худгайн хэсэг ордог уу. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Тогтоолыг гаргахаас өмнө Тавантолгой ордыг хэдийнэ хуваасан байсан. Жижиг Тавантолгой, “Дайцуки”, Ухаа худаг гэхчлэн салгасан байсаншүү дээ. Энэ удаагийн УИХ-ын гаргасан шийдвэр одоо байгаа ордоо хуваахгүй гэх асуудлыг л ярьсан.
-Тэгэхээр Ухаа худаг хамаарахгүй гэсэн үг үү?
-Хамаарахгүй гэсэн үг.
-Тэгвэл Ухаа худагт үнэхээр өрөм нь байна уу, үгүй юу?
-Би уул уурхайн мэргэжлийн хүн биш учраас сайн мэдэхгүй. Гэхдээ шүүмжилж байгаа шүүмжлэлээс хэрэгтэйг нь авах л хэрэгтэй. Тухайлбал, 800 мянган ам.доллар төлөөд 40 тэрбумын баялаг эзэмшсэн гэх мэдээллийг шалгах нь зүйтэй. Хэрэв үнэн бол нийгмийн баялагийг тэгш хүртээх тэр зарчмыг хангуулах хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн эрх мэдэлтэн мэдээлэл сайтайгаа ашиглах ёсгүй.
-Манай улсад тодорхой, нэгдсэн бодлогууд ихээхэн үгүйлэгдэж байх шиг. Жишээ нь, нүүрсний бодлого манай улсад алга. Гэсэн атлаа нүүрсний ордууд нь хэдийнэ хөдөлгөөнд орчихсон?
-2008 оны намар Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого дээр УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь тэрхүү ажлын хэсэг өнөөг хүртэл ажлаагүй. Дараа нь Засгийн газар, ЭБЭХЯ-аас энэ бодлого дээр ажиллаж байгаа гэсэн ч оруулж ирээгүй байна. Монгол Улс дунд болон урт хугацааны бодлого байхгүйгээс болж хүн бүр дур зоргоороо асуудалд хандаж байна.
Нэг хэсэг нь төмөр замыг Сайншанд руу явуулах ёстой гэж байхад, нөгөө нь урагшаа тавина. Өргөн, нарийн гээд л маргалдсан. Үгүй машинаар зөөнө. Түүхийгээр нь гаргана, боловсруулна гэхчлэн өөр өөрийн бодлоороо хандаж байх жишээтэй. Иймээс төрөөс нэгдсэн бодлого гаргаж нэг цонхоор гадагшаа хармаар байгаа юм. Тэгэхгүй бол жижиг Тавантолгой, “Энержи ресурс” хоёрын борлуулж байгаа нүүрсний үнэ л гэхэд өөр, өөр байх жишээтэй. Энэ асуудлыг хурдан цэгцлэж шийдэх ёстой.
Энэ тал дээр удаан ажиллаж байгаа нь үнэн. Үгүй дээ л, Оюутолгой, Тавантолгой өөр өөрийн гэсэн замтай байх нь хэр зохистой байх уу.
-Эцэст нь Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байна гэж дүгнэж болох уу. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэхэд гишүүд болон байнгын хорооноос сайн дүн авсангүй. Тэгэхээр асуудал Засгийн газартаа байна аа гэж ойлгож болох уу?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тухайд удаан ажиллаж байгаа нь үнэн. Энэ нь бодлого, төлөвлөгөө байхгүйтэй л холбоотой. Анх 2008 онд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөрвөн жилийн хугацаанд 37 их наяд төгрөг шаарддагатай гэж байсан. Түүнээс 1/3 нь улсын төсвөөс, 1/3 нь хувийн хэвшлээс, улдсэн нь гадны зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэнэ.
Үүнийг бодит байдал дээр аваад үзэхээр 13 их наяд төгрөгийг улсын төсвөөс гаргасангүй. Хөрөнгө оруулалтын тухайд, 2009 онд 400 тэрбум, 2010 онд 750тэрбум гээд нэг их наядыг л оруулж ирсэн. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмсэнээс хэтэрсэнгүй. Хүний хөгжил сангаас нэг их наяд төгрөг л хуваариллаа. Дүгнэж хэлэхэд жижиг ажлууд нь хэрэгжиж, харин бодлогын чанартай зүйлүүд нь ажил хэрэг болоогүй.

Л.Нинжсэмжид


URL:

Сэтгэгдэл бичих