Япончуудын шээс нь гоожих нь: М.Ананд сумогийн 71 дэх аварга боллоо

 a405fffab2cc2c7fbig

Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аваргаар Сүхбаатар аймгийн уугуул Мангалжавын Ананд тодорлоо. 2006 оны арваннэгдүгээр сарын башёгоос эхлэн дээд зиндаанд өрсөлдсөн Какурюү М.Ананд Монголоос төрсөн дөрөв дэх сумогийн аварга боллоо. Ингэснээр сумогийн 68, 69, 70, 71 дэх аваргууд Монгол Улсаас төрлөө.

Японы Осака хотноо болсон гуравдугаар сарын Хару башёд Монгол Улсын тамирчин озеки Мангалжавын Ананд түрүүлж, мэргэжлийн сумо бөхийн 71 дэх ёкозуна цол хүртлээ. Башё эхлэхээс өмнө Японы сумо бөхийн холбоо хуралдаж, зүүн жигүүрийн тэргүүн озеки Какурюү М.Анандыг Хару башёд 13 болон түүнээс дээш давж түрүүлбэл ёкозуна /аварга/ цол олгох болзол олгосон юм. Манай сумоч Какурюү М.Ананд Хару башёд 14 давж, нэг өвдөг шороодон, тун өнгөтэй барилдаж түрүүлсэн юм. Манай бөх Какурюү Хару башёгийн гурав дахь өдрийн барилдаанд Окинаумид ялагдаж, үлдсэн 12 өдрийн барилдаанд унах эрхгүй болсон юм. Мэргэжлийн сумогийн барилдааны хуваарийн дагуу өдөр ирэх бүр хүчтэй өрсөлдөгчтэйгээ барилддаг. Гэсэн ч Какурюү ёкозуна цолны боломжоо алдалгүй, 12 өдөр дараалан давж, түрүүллээ.

Шинээр аварга болсон М.Ананд Хару башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанд Их аварга Хакухо М.Даваажаргал, ёкозуна Харумафүжи нарыг дараалан өвдөг шороодуулсан озеки Котошёгикутай барилдсан юм. Энэ барилдаанд Какурюү М.Ананд огтхон сандралгүй тайван барилдаж, өрсөлдөгчөө илүүрхэн ялсан юм.

Мэргэжлийн сумогийн Хару башёгийн дээд зиндаа Макүүчид монголын есөн хүчтэн өрсөлдсөн. Их аварга Хакухо М.Даваажаргал, ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нар 12 даваа, гурван унаатайгаар башёг өндөрлүүлсэн. Сүүлийн өдрийн барилдаанд хоёр аварга учраа таарч, Харумафүжи Д.Бямбадорж давсан юм.

Тамаваши анх удаа маэгаширагийн баруун жигүүрийг тэргүүлэн барилдаж, таван даваа арван унаатай Хару башёг өндөрлүүллээ. Харин дээд зиндааны хамгийн ахмад сүмоч, Кёкүтэнхо Н.Цэвэгням есөн даваа, зургаан унаатайгаар амжилттай барилдсан бол

-Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найман даваа, долоон унаа
-Азүмарюү С.Тодбилэг зургаан даваа, есөн унаа
-Таканоива А.Баасандорж арван даваа, таван унаа
-Кагамио Б.Нанжид таван даваа, арван унаатайгаар Хару башёг өндөрлөлөө.

Тэртээ 2002 оны арваннэгдүгээр сарын Кюүшюү башёд Асашёорюү Д.Дагвадорж хэмээх уран, дайчин, хурц ширүүн барилдаанаараа гайхуулсан Монгол хүү мэргэжлийн сумод түрүүлж байлаа. Түүнээс хойш арлын япон дахь сумо бөхөд  монголчуудын давамгайлал эхэлжээ. 2002 оны арваннэгдүгээр сараас 2014 оны гуравдугаар сар хүртэл 68 башё болсон байна. Тэгвэл 68 башёгийн 61 удаад нь монголын сумоч түрүүлжээ.

71 дэх аварга Какурюү М.Анандыг Япончууд “Интернет” гэж хочилдог байсан гэнэ. Учир нь ирээдүйн аварга М.Ананд маань интернетээр сумод бүртгүүлжээ.

Нэр: Мангалжавын Ананд
Төрсөн огноо:

1985 оны наймдугаар сарын 10
Төрсөн нутаг: Сүхбаатар аймаг
Сумогийн нэр: Какурюү Рикисабүро
Дэвжээ: Изүцү
Өндөр: 186 см
Жин: 146 кг
Түрүү:
Санданмэ зиндаа -1
Макүүчи буюу дээд зиндаа – 1
Шагнал:
Уран барилдаан – 7
Гарамгай барилдаан – 2
Дээд зиндаанд дэвшсэн он:
2006 оны 11 дүгээр сар




URL:

Сэтгэгдэл бичих