Цөмийн нөөцөө багасгахаар дэлхийн удирдагч нар зөвшилцжээ

dba3af3cc253084da079e8f397af352a_LГААГ. /BBC/. Цөмийн терроризмтой тэмцэх арга хэмжээний хүрээнд зэвсэг хийхэд ашиглах уран болон бусад материалыг байж болох хэмжээгээр багасгахаар дэлхийн удирдагч нар зөвшилцжээ.

Нидерландын Гааг хотноо хоёр өдөр үргэлжилсэн “Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт”-ын сүүлийн өдөр 50 гаруй улсын удирдагч нар хамтарсан мэдэгдэл хийсэн юм.
Гаагийн хамтарсан тунхаглалд плутонийн нөөцөө хамгийн бага хэмжээтэй болгон багасгахыг бүх улсад уриалжээ. Мөн Олон улсын атомын энергийн агентлагт улс төр болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
Цөмийн материалыг устгах хүчин чармайлтыг эрчимжүүлж, тайвшрахгүй байх нь удирдагчдад маш чухал гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.
Цөмийн зэвсгээс ангид дэлхийг бий болгохын тулд хоёр жил тутмын энэ дээд хэмжээний уулзалтыг 2010 онд Обама санаачилсан билээ. Дараагийн уулзалт 2016 онд АНУ-д болно.

Г.Доржханд МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих