Юанийн дуудлага худалдаанд Монголбанк оролцсонгүй

67ed5f0f4121ad7afdaef3fd1b9e1bf9_LГадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 38.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 1781.10 төгрөгийн хаалтын ханштайгаар 8.0 сая ам.доллар худалдаж гадаад валютын дотоодын захад ам.доллар нийлүүлэв.

Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк оролцсонгүй. Харин своп хэлцлээр Монголбанк дотоодын захад 53.0 сая ам.доллар нийлүүлэв. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

 Б.Заяа montsame


URL: http://www.fact.mn/159235.html

Сэтгэгдэл бичих