Азгүйдэл юунаас үүсдэг вэ?

luckyЯмар нэгэн ажил нь бүтэхгүй бол “Би азгүй хүн юм даа” гэж ихэнх хүмүүс боддог. Энэ нь өөртөө итгэдэггүй, өөрийгөө үнэлдэггүй гэсэн үг юм. Үнэн хэрэгтэй азгүй хүн гэж байдаггүй. Азгүйдэл нь хүний багын хүмүүжил, суурь мэдлэгээс шалтгаалж үүсдэг байна.
Учир нь бид ажил хэрэг бүтэхгүй байна гээд зүгээр үглэхийн оронд бүтээх талаас нь оролдож үздэггүй. Хамгийн гол нь энэ байдлаас гарах сэтгэлийн тэнхээтэй байж, бүхнийг эерэг тийш нь залж сурах хэрэгтэй. Тэгж чадвал та амьдрал ямар сайхан болохыг мэдрэх болно.
Үүний тулд та эхлээд өглөөг хэрхэн угтдагаа ажиглаад үзээрэй. Өглөө нойрноос сэрэхэд сэтгэл санаа тань түгшиж тогтворгүй байх, хөдлөхөөс дургүй хүрэх, ажилдаа ч явмааргүй санагдах, залхуу хүрч байвал та өдрийг ийм л байдалтай өнгөрөөнө гэсэн үг. Энэ нь улам даамжирсаар сүүлдээ айдас болж, санаа зовж эхэлнэ. Цаашлах тусам бүр ч хүндэрч, та өөрийгөө азгүйд тооцох болно.
Зуршилаа нэмэх тусам зан чанар гээгдэнэ. Зан чанараа гээвэл хувь заяагаа зовлонгоор нэмнэ. Ингээд та “азгүй” гэх нэр томъёог өөрийн амьдралдаа хэрэгжүүлж эхлэнэ. Тиймээс та болж буй үйл явдлыг олон талаас нь харж сурах хэрэгтэй. Хэрвээ ажил бүтэхгүй бол юу нь дээр алдаад байгаагаа олж, үүнийгээ залруулахад л бүх зүйл аяндаа бүтэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих