Автомашины татвараа төлөхгүй удах тусам торгууль ихсэнэ

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа жолооч нар 6-р сарын 1-нийг хүртэл төлж дуусах ёстой байсан. Нэгэнт албан ёсны хугацаа дууссан учир татвараа төлөөгүй жолооч нар торгууль төлөх болж байна. Нэгэнт албан ёсоор заасан хугацаа 6р сарын 1 өнгөрсөн учраас авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жолооч нар татвар төлөлтөө хэтрүүлсэн хугацаанаас хамаарч доод тал нь 1500-аас дээд тал нь 7-14 хоног браивчлах хүртэлх хариуцлага хүлээх болж байна. Нийслэл хотын хэмжээнд татвараа төлөөгүй жолооч нарыг илрүүлэх  нэгдсэн шалгалт 30 постод хийж эхэлсэн. Тийм учраас жолооч нар татвараа аль болох яаралтай төлбөл хүлээх торгууль бага байна гэдгийг татварын албанаас сануулж байна. Энэ жилийн хувьд автотээврийн болон өөргөө явагч хэрэгслээс нийтдээ 6,9 тэрбум төгрөгний татвар авч замын ажилд зарцуулахаар төлөвлөсөн байна.  Хэдий татвараа төлөөгүй жолооч нар цөөнгүй байгаа ч одоогийн байдлаар татвар төлсөн мөнгөн дүн 2тэрбум орчимоор давсан нь аж ахуйн нэгж байгууллагууд тээврийн хэрэгслийн татвараа идэвхитэй төлснийх гэж тайлбарлаж байна. Тухайлбал энэ жил уул уурхайн хүнд даацын машинууд чамгүй орлого оруулжээ. Жишээ нь 100 тонноос дээш даацтай 1 машин л гэхэд 700 мянган төгрөгний татвар төлсөн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих