Туршилтын туулайнууд
Бидний цөөхөн монголчуудыг оюуны потендиаль өндөртэй, IQ сайтай гэлцлэг. Олон улсын чанартай гадаал хэл. математик, физик, ой тогтоолт, IQ зэрэг уралдаан. олимпиадад оролцвол яаж ийгээд амжиlт гаргадаг. Өнөө цагт үүгээр дээрх дүгнэлт үндэслэгдсэн болов уу. Учир нь гадныхан иймэрхүү тэмнээн уралдааны дараа биднийг ийнхүү онцлох нь олонтаа сонсогддог.
Тиймээс монгол хүүхдэд оюуны өндөб чадавх, чадвар бий гэдэгт гарцаагүй итгэж болно. Гэхлээ хүүхэд бүр гоц, гойд оюун ухаантай, өндөр чадвартай байх албагүй. Харин хүн болж төлөвших зохих төвшний мэдлэгтэй байх үүрэгтэй.
Үүнийг сургууль буюу төр олгох ёстой. Бид эрт дээр үеэсээ ингэж үзсээр ирсэн юм. Одоо ч хэвээрээ. Монголд ардчилал гарснаас хойшхи 20 гаруй жилийн хугацаанд боловсролын салбар ч мөн “ардчилагдах” гэж хувирсаар иржээ. 20 гаруй жилийн турш “дэлхийн боловсрол ” хэмээх юмтай хөл нийлүүлэх зорилго тавин зүтгэсээр ирсэн байна. Дажгүй сонсогдож байгаа биз. Дэлхийн боловсрол шүү дээ. Гэвч өнөөдөр манайхан тэрхүү дэлхийн боловсрол гэгчид нь хүрч, тэрийг эзэмшиж чадаж байна уу гэдэг асуулт заавал гарч ирнэ. Социализмын үеийн боловсролтонгуудаас өнөөдриин залуус юугаараа онцгойрч байна? Ийм эргэлзсэн асуулт хэдийнээс манайхны дунд байсаар ирэв. Өнөөх ардчилах, шинэчлэх, дэлхийн боловсролтой хөл нийлэх гэж оролдсон он жилүүдэд юу болж өнгөрөв. Уг нь боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлт эерэг үр дүн үзүүлж, монгол хүүхдүүд, залуус өдгөө “Уг нь монгол хүн оюуны потенциальтай, IQ сайтай…” хэмээх түүхийн нотолгоо болоод сууж байх байсан болов.уу.
Монголын боловсролчид /яг үнэндээ улс төрчид/ монгол хэл бичгийг хослуулан сайн мэддэг, бүх хичээлдээ жигд сайн, хүмүүжлийн доголдолгүй гээд Сооl, эсвэл универсаль “амьтан” бэлдчих гэсэн хүсэл мөрөөдөлтэй үзээд байлаа. Ингээд тоочоод байвал сайхан зүйл олныг нэрлэж болох юм. Үнэхээр хүүхэд бүхэн ийм байна уу гэвэл бодит амьдралд үгүй гэж хариулах эцэг, эх олон байна байх. Гэвч тэд чадсангүй. Хүүхдийг ийм болгохын тулд асар их ачааллаар дарсаар ирсэн ч тэдэнд тодорхой ур чадвар суулгаж, хүссэн хэмжээнийхээ мэдлэг боловсролыг олгож чадахгүй байсаар өнөөг хүрчээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тал хувийнх нь мэдлэгийн төвшин дундаж хэмжээнд ч байж чадахгүй болж. Боловсролын салбарт ар араасаа хийсээр ирсэн сайд бүрийн үзэмжийн Гэмээр өөрчлөлтүүд өнөөдөр ч үргэлжилсээр…
Чухамдаа боловсролын өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнд монгол хүүхэд төгс төгөлдөр болох биш харин туршилтын туулай болсоор ирлээ. Одоо ч туршилтад орсоор байна. Чухам яаж тэднийг туршилтын туулай болгож байгааг эргэн сөхвөл ийм байх юм.
Гурван жилийн хугацаанд олгодог байсан бага боловсролыг 1990-ээд оны эхээр дөрвөн жил болгож өөрчилжээ. Үүний дараахан 1990-1991 оны хичээлийн жилээс эхлээд I-IҮ ангийн сурагчдад монгол бичгээр бүх хичээлийг заадаг болгов. Тухайн үеийн Боловсролын сайд Н.Уртнасан тэргүүтэй салбарынхан үндэсний соёл, хэл бичгээ залуу үедээ өвлүүлж үлдээнэ хэмээн тайлбарлаж байсныг олон хүн санаж байгаа. Ингэж бодож, төлөвлөж байсан нь олзуурхууштай хэрэг. Хөтөлбөрийн дүнд бага сургуулийн сурагчид ч монгол бичгээр уншиж, бичих, тоо бодох зэргээр үндэсний бичгээ хэрэглэж дадаж эхэлж байсан. Цаашид үргэлжлүүлэн сурах суурь боломжийн тавигдаж байсан гэж тэр үеийн багш нар өнөөдөр ярьдаг.
Харамсалтай нь энэ сургалтын хөхөлбөр удаан настай байж хүүхдүүдэд ашиг тусаа өгч чадаагүй юм. Учир юунд байсныг судлаад үзвэл дунд ангид монгол бичгийн хичээл заах багш бэлтгэгдээгүй байж. Өөрөөр хэлбэл, хүүхэд дөрөвдүгээр анги төгстлөө монгол бичиг үзлээ, сурлаа. Тавдугаар ангид ортол хичээл заах багш байхгүй гэсэн үг. Марзан байгаа биз. Улс орны түүчээ болж, соён гэгээрүүлэх чухал үүрэг бүхий бүхэл бүтэн боловсролын салбарынхан монгол бичгээр хичээл заах асуудлыг бодлогын хэмжээнд боловсруулаагүй нь. Н.Уртнасан сайд, түүний дараа 1992-1995 оныг хүртэл. Шинжлэх ухаан, боловсролын сайд агсан Н.Өлзийхутаг нар бодлогыг гартаа авч, зөв жолоодох учиртай байжээ. Гэхдээ тэр үеийнх онцлогтой. Одоогийнх шиг ганц нэг сайдын бус тэр үеийн ардчилагчид /одоогийн МАН/-ын нийлсэн улс төрчдийн бодлого хэрэгжиж Үүнээс болж, монгол бичиг заах багшгүйн гайгаар тухайн жилүүдэл суралцаж байсан олон мянган хүүхэд хохироол үлджээ.
Тэд яахын аргагүй туршилтын туулайнууд. Монгол бичиг бага боловсролын төвшинд, кирил 6ичиг үсэгт ч төгс төгөлдөр бус, нэг тиймэрхүү үсэгтнүүд төрсөн нь тэр. За тэгээд бичгийн хэлбэр, зөв бичгийн дүртиин мэдлэг нь авах юмгүй Аравдутаар анги төгсөхлөө монгол хэл бичгийн хувьд бүгд асуудалтай төгссөн гэж болно. Бодлого төлөвлөтөөгүй ажилласан боловсролын салбарынхны туршилтын туулай болсон хүүхдүүд сүүлдээ өөрсдөө монгол хэлээ сурсан байх.
Үүнээс гадна Н.Уртнасан сайд боловсролын салбарыг тэргүүлж байх 1990-ээд оноос математнк, гадаад хэлийг “тахин
шүтэж” эхэлжээ. Энэ нь боловсролын салбарынхны шинэчилсэн хөтөлбөртөө туйлбартай байгаагүйн эхний алхмуудын нэг. Орос хэл хэрэггүй, англи хэл үзэж баруунжих хэрэгтэй гэсэн үзэлд нэрвэгдсэн хэрэг. Нэг ангийн хүүхдүүдийн талд нь орос хэл, нөгөө хэсэгт нь англи хэл зааж эхэлсэн гээд бод. Бүр сүүлдээ орос хэлийг ор тас хаяад зөвхөн англи хэлийг сургах гэж. Гэвч хүүхдүүд бас л орос ч үгүй англи ч үгүй зэрэмдэглүүлээд хоцров. Энэ бас л нэг туршилтын дүр зураг.
1990-ээд оны “туршилт”-уудын бас нэг нь “чанар муутай” багш нар бэлтгэгдэж байсантай холбоотой ажээ. Учир нь тэр үед нийгмийн шилжилт явагдаад Багшийн сургуульд орох “тэнэг” олдохоо байсан үе. Чанаргүй багш чанаргүй л сурагч бэлтгэнэ. Тэр үеийн сайн багш нар мэдээж олон. Гэхдээ системээрээ нурчихсан учраас массаараа тааруухан байсан хэрэг. Үнэндээ бол тааруу оноо авсан хүүхдүүд сургуульгүй хоцрохгүйн тулд л Багшийн сургуульд ордог байсан гэх “муу” мэдээ бий.
Ерөөс тухайн үеийн боловсон хүчин бэлтгэх, үндэсний хэл бичгээ хөгжүүлж, дэлгэрүүлэх гэсэн боловсролын бодлого түүхий байжээ гэж дүгнэх хүн олон. Үе үеийн сайд нар үзэмж хараагаараа судалгаагүй, туршлагагүйгээр элдэв “шинэчлэл”-ийг эхлүүлдэг байдал өнөөдөр ч үргэлжилсээр. Бид боловсрольш салбар дахь туршилтуудыг үргэлжлүүлэн хүргэх болно.
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
URL: