“Мунзуй” хочит Г.Нямдорж мөрийтэй тоглов уу
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Сүхбаатар дүүргийн 1 хороо “DHL” компанийн байранд хэсэг этгээдүүд покер тоглож байгаад баригдсан байна.
Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр луу хутга барин дайрсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа “Мунзуй” хочит 41 настай Г.Нямдорж нар байсан.
Цагдаа нар сэжигтнүүдийн биед болон тээврийн хэрэгсэлд хийсэн нэгжлэгээр дунд гарын сүх, хутга зэрэг хүйтэн мэс, мөрийтэй тоглоомын зориулалтын хясаа, цүнх сав суулга, их хэмжээний мөнгө зэргийг хураан авснаас гадна хамгийн ноцтой нь юу нь үл мэдэгдэх бодис хурааж авсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Гуравдугаар сарын 21-нд 22:25 минутаас хэсэг хүмүүс мөрийтэй тоглож байна гэсэн дуудлага ирсэн. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “DHL” компанийн байранд байрлах ресторанд хэсэг хүмүүс мөрийтэй тоглож байсан. Тодорхой хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа” гэв.
www.GOGO.mn
URL: