Говь-Алтай аймагт газар хөдөлжээ
Говь-Алтай аймгийн Тонхил сумаас баруун урд зүгт 40 км-ийн зайд өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 05.37 цагт газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлт 3.5 магнитудын хүчтэй болсон бөгөөд байрлал, өргөрөг 46.13 уртраг 93.47 хэм байсан хэмээн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Үүнээс өмнө энэ сарын 8-ны 18.20 цагт мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумаас баруун урд зүгт 33 км-ийн зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.
Газар хөдөлтийн байрлал өргөрөг 46.23 уртраг 93.51 байжээ.
Харин өчигдөр Булган аймгийн Тэшиг сумаас зүүн хойд зүгт 19 км-ийн зайд 08.04 цагийн үед 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг мөн бүртгэж авчээ. Газар хөдлөлт 3.5 магнитудаас дээш тохиолдолд мэдрэгдэм хүчтэйд тооцогддог юм.
URL: