Жим Синглер : Путин Америкийн эдийн засгийг бүрэн устгаж чадна

527-1395766571Путин-в-очкахМанайхан Украиныг асуудлыг их гэнэн ойлгох. Үүнийг хөндөхөөр гарцаагүй дэлхийн мөнгө-санхүүгийн асуудал руу орох. Энийг ярихаар “цаанаасаа болохгүй” байгаа асар том зөрчил байх. Ингээд дэлхийн санхүү-эдийн засгийн системийн тухай бичихээр монголын “идэр дүү Дори” нар Америкийг мууллаа гэж над руу сүрэглэн дайрах. Зарим нь бүр өмдөндөө шээс алдах…
Яахаараа ийм усан тэнэг фанатик болдгийг гайхаад барамгүй. Би судлаач хүний хувьд зөвхөн бодит байдал, хандлагыг л хэлэхийг хичээдэг. Америкийн болон дэлхийн том аналитикууд их ноцтой дүгнэлтүүд хийсээр байна. Үүний нотолгоо болгож Грег Хантерийн 2014 оны 3 дугаар сарын 14-нд дэлхийн алтны томоохон эксперт Жим Синглерээс авсан нэгэн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Нэр бүхий томчуудын энэ ярилцлага олон хүнд нэгийг бодогдуулна гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Үүнийг JSMinset.com сайтаас лавлан үзэж болно.
Грег Хантер: Ингээд биднийг эдийн засгийн хориг арга хэмжээ, эдийн засгийн дайн л хүлээж байх шив дээ. Тэдний яриад байгаа зүйлийн нэг нь Оросыг швейцар системээс (олон улсын төлбөр тооцооны) шахан гаргах, түүнийг ашиглахыг хориглох тухай байна. Тэгвэл Оросууд эргүүлээд хийн төлбөрөө алт болон цалин мөнгөөр олж авахыг хүсэхээ мэдэгдэж болно шүү дээ. Тэд үүнийгээ сонголттой хийж, Европ болон барууны холбоотнуудаас алт, Хятадаас юань авахад л болоод явчихна. Та энэ талаар юу бодож байна ?
Жим Синглер: Та хэд хэдэн асуудлыг зэрэг тавьж байна. Нэгдүгээрт, швейцар систем ашиглах нь банкны төлбөр шилжүүлэхэд асар их бэрхшээл учруулдаг. Энэ бол олон боломжийн нэг л юм. Гэхдээ БРИКС-ийн орнууд өөрийнхөө төлбөрийн системийг нэгэнт хөгжүүлээд байна. Ингээд үүнийг дарамт үзүүлэх хэрэгсэл болгож ашиглана гэдэг бол дайнаас бусад дурын нөхцөлд алдаатай арга хэмжээ юм. Тэд (баруун) зүгээр л өөртөө өрсөлдөгч бий болгож байна. Түүнийг Иранд дарамт үзүүлэх гэж, хэдийгээр сонголттой ашигласан ч энэ бол миний бодлоор хүчтэй зэвсгийг хугацаанаас нь өмнө хэрэглэсэн алдаа юм. Хэрэв халуун дайн болж байгаа бол ийм маягаар дайсныхаа эдийн засагт цохилт өгч болно. Хэрэв үүнийг хүйтэн дайны нөхцөлд ашиглавал швейцар системдээ өрсөлдөөний механизм бий болгоно. Швейцар систем бол ердөө л барууны харилцааны систем юм. Энэ бол зүгээр л нэг тулгуур юм. Ийм тулгуурыг давтан хийх амархан байдаг…
Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаараа Оросыг Европын хийн гол сурвалж гэдгийг мартаж байна. Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаараа тухайн агшинд Оросын нутаг дэвсгэр дээр Европ, Америкийн олон тооны компаниуд ажиллаж байгааг мартаж байна. Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нь өөрийнхөө хөлийг буудсантай адил гэдэгт би хатуу итгэлтэй байна. Та Оросын эсрэг тэдний дурын арга хэмжээний эсрэг олон улсын төлбөр тооцооны шинэ систем хийгээд барууны орнуудад мөн л адил ихээхэн хүнд байх барууны орнуудын эсрэг хариу хориг арга хэмжээний тухай асууж байна. Энэ бол секундын дотор халуун болж хувирах хүйтэн дайн юм.

 
Грег Хантер: Ийм цуурхал яваад байна: Оросууд европ, америкийн бизнесүүд рүү ирээд, энэ бүхэн чинь манайх, бид бүхнийг улсын болголоо. Та нар бидний эсрэг хориг арга хэмжээ авсан, одоо бид Та нарын эсрэг хориг арга хэмжээ авна, Та нар зайлцгаа…Энэ үнэн үү ?
Жим Синглер: Хэрэв Та нар КГБ-ын хуучин хурандааг юу ч болоогүй юм шиг өшиглөөд хөөчихнө гэж үнэнээсээ бодож байвал Та нарын түүний хувь хүний талаарх анализ чинь уг сууриараа буруу байна. Одоо болтол Путины олон нийтэд өгч байгаа бүх мэдээлэл дэндүү зөөлөн байна, тэр ямар нэг хатуу арга хэмжээ огт дурдаагүй, мөн олон улсын харилцаанд тэр жинхэнэ жентьлмен байдлаар хандаж байгаа. Бид Оросын эсрэг ямагт сүр бадруулсан арга хэмжээ авч ирсэн, Путин өөрийгөө хүлээцтэй авч явж байгаа гэж би хэлэх байна, гэхдээ тэр цаг үеийн шаардлагад нийцүүлэн нөхцөл байдлыг хурцатгаж эхэлнэ.
Грег Хантер: Оросын нэг түшмэл тэдний хариу арга хэмжээ адил шинжтэй байна мэдэгдсэн тухай би өнгөрсөн долоо хоногт уншиж байсан ?
Жим Синглер: Тийм, өрсөлдөгчдийн үйлдэл тэгш хэмтэй, өөрөөр хэлбэл хязгаарлагдмал хариу үйлдэл байдаг. Гэсэн хэдий ч энэ бол аюултай. Орос бол бүс нутгийн гүрэн гэдэг үзэл санаа ч аюултай. Энэ дүгнэлтийг хаанаас хийсэн юм ? Цөмийн зэвсэгтэй, түүнийгээ хүргэх хэрэгсэлтэй дурын орон, тэр тусмаа Орос шиг орон дэлхийн их гүрэн юм. Гэтэл бид Орос бүс нутгийн гүрэн гэж өдөр болгон сонсож байна. Бид худлыг сонсож байна. Бид үнэн бусыг юмыг сонсож байна. Бидэнд болж буй үйл явдлын тодорхой зураглал алга байна. Томоохон Хэвлэл Мэдээллийн Хэрэгслүүд Оросыг түрэмгийлэгчид гэж нэрлэж байна, гэтэл үнэн хэрэг дээрээ тэнд төрийн эргэлт гарч, энэ явцад Крым дэх Оросын оролцооноос хамаагүй бага легитим шинжтэй шинэ засгийн газар эрх мэдэл аваад байна.
Грег Хантер: Хоёулаа асуудлын санхүүгийн тал руу оръё. Энэ хориг арга хэмжээ дэлхийн эдийн засгийг дэлбэлж чадах уу? Энэ нь төгсгөлийн эхлэл мөн үү ?
Жим Синглер: Р.Никсон долларын алтан баталгааг өөрчлөхдөө түүнийг нефтийн хангамжид шилжүүлсэн юм. Тэрээр Саудын Арабтай хэлэлцээр хийж эрчим хүчний бүх гэрээ хэлэлцээрүүд одооноос эхлэн доллараар хэмжигдэх (номинал) болно гэж тохирсон юм. Ийм учраас нефтедоллар бол эрэлтийн хүрээ бөгөөд доллар худалдан авах зайлшгүй шаардлагатай гэрээ хэлэлцээрийн тооцооны зүйл болж, нефтдоллар бол АНУ-ын долларын хүч чадал тулгуурладаг стандарт болсон юм. Дөнгөж саяхан АНУ-ын долларын индекс (USDX) (АНУ-ын долларыг Евро, Иен, Стерлингийн фунт, Канадын доллар, Шведийн крон, Швейцарын франк зэрэг зургаан үндсэн валютын сагсанд харьцуулсан индекс) 80-аас доош унав. Энд доллар амьдрах хүчээ алдсан мэт харагдана. Гэхдээ доллар үүнээс доош удаан тогтож чадахгүй.
Энэ зах зээл дээр Солилцоог Тогтворжуулах Сан (Exchange stabilization fund) үргэлж оролцож байдаг бөгөөд доллар 80-аас доош ороод ирмэгц тэрээр түүнийг 80,50 юмуу 81,20-д барихыг оролдож, доллар хүчтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Гэхдээ доллар энэ хавьцаа байгаа бөгөөд энэ нь хариу цохилтын шүдийг мэдэрч байгаа. Хариу нь дурын бусад валютын Европтой хийх энгийн тооцоонд оршиж байдаг. Надад итгээрэй, тэд өөр валютаар тооцоо хийх болно. Еврогоор хийх тооцоо бол эрчим хүчний диллерүүдийн хувьд маш амархан ажил байгаа юм.
Та долларын зах зээл рүү гарах хэрэгтэй, эрчим хүчний гэрээгээр тооцоогоо доллараар хийх хэрэгтэй гэдэгт долларын хүч чадал оршдог юм. Бид нефтдолларын ачаар дайнд яваад орчихож байна. Грегээ, хэрэв нефтдоллар ядахдаа бага ч гэсэн суларвал энэ нь бүх хүчний хөдөлгөөн гэсэн үг, импульсийн хөдөлгөөн гэсэн үг. Нефтдоллар бол АНУ-ын долларын импульс юм. Хэрэв Оросууд нефтдолларт дуудлага өгч, эрчим хүчний тооцоог өөр валютаар хийж эхлэх юм бол импульсийн өөрчлөлт болж, долларын индекс 76 болтлоо унах болно.
Грег Хантер: Өөрөөр хэлбэл, Орос хэлэхэд амархан л даа, бид алтаар төлөхийг хүсч байна, тэд харин ч бидэнд рублээрээ төлнө гэж хэлж болох нээ дээ…
Жим Синглер: Бидэнд юу дуртайгаараа төлнө…
Грег Хантер: Бидэнд юань, эсвэл евро, рупи, юу дуртайгаараа төлнө. Бид төлбөрөө цаашид зөвхөн доллараар хийхгүй болох нь..
Жим Синглер: Заавал ч рубль байх албагүй л дээ, томоохон хэрэглэгчид валютын шилжүүлэг хийхэд хүрэхгүй, валютын хэмжээ хялбаршсанаас эрчим хүч хямдарна. Хэрэв өөрийн валютаар төлж болж байвал яагаад заавал доллараар төлөх ёстой юм. Доллар өмнө нь хэзээ ч байгаагүй тийм дарамтад орж байна, ийм болоод долларын индекс 80-аас дээш гарч чадахгүй байна. Америкийн хувьцааг зарж буй европчууд чимээгүй зогсоолд орж, доллар, АНУ-ын улсын облигацийг худалдан авах хэрэгтэй, гэхдээ яагаад индекс 80-аас дээш гарч чадахгүй байна ?
Яагаад гэвэл доллар дээш харж, Оросын хариу цохилт ирнэ гэж гэж ярьж байна. Энэ нь долларт асар их нөлөө үзүүлж байна. Энд облигац зарах тухай яриагүй байна, аяндаа мэдэгдэнэ. Би швейцар системд ахиад итгэхгүй, доллараас бусад ямар ч валютаар надад төлж болно.
Грег Хантер: Энэ нь алтны үнэд яаж нөлөөлөх бол ?
Жим Синглер: Алт аажмаар 1.550 $ болтлоо өснө гэж би хэлэх байна. Долларын индекс 76 хавьцаа байж, 72 хүрэх замдаа байна.
Грег Хантер: Хэрэв тэд хуучин руугаа буцах орох тийм арга хэмжээ авах болов уу. Энэ нь нефтдолларын төгсгөлийн эхлэл болох уу ? Саудын Араб оросын замаар орж, юань, рупи, евро юу дуртайгаа авч зүрхлэх болов уу ?
Жим Синглер: Юу дуртайгаа. Харьцуулахын тулд доллар бол эрэлтийн ихээхэн хэмжээг алдсан, түүнийхээ хандлагын импульсийг хугалж буй АНУ-ын ердийн нэг үйлдэл (акци) юм. Бухын зах зээл дуусч баавгайн зах зээл эхэлбэл хандлагын импульс хугарна. Жишээлбэл, баавгайн зах зээлд алт дуусвал бухын зах зээл эхэлнэ. Бухын зах зээлд доллар дуусвал баавгайн зах зээл эхэлнэ.
Орост боломж нь байгаа, цор ганцаараа хийх хүсэл ч байгаа: эрчим хүчний төлбөрийг дурын валютаар хийж эхлэх хүсэл байгаа. Бид долларын индекс 72-76 байгаа, доллар/евро 1,45/1,50 байхад ганц хоёр доллар олж авч болох л юм.
Грег Хантер: Тэгвэл тэд Европт бонус олж авна, тэдний валют үнэд орно, эрчим хүчний үнэ унана. Тэгээд тэд нефть, байгалийн хийг еврогоор төлөх нь бидэнд таалагдаж байна гэх юм байна л даа.
Жим Синглер: Меркель амаа хамхиж, инээнэ л дээ. Валютын зах зээлгүй бол хямд биш гэж үү ? Худалдаа хийхийн тулд хямд евро хэрэгтэй, харин удаан хугацааны хэтийн төлөвд үнэтэй евро хэрэгтэй.
Грег Хантер: Гэхдээ америкийн хэрэглэгчдийн хувьд энэ нь сүйрэл болно. Бензин галлон нь (3,79 л) 3,50-4,50-5$ болж өснө.
Жим Синглер: Валютын хүчин зүйлээс болж өдөөгдөх өөрийн өртгийн инфляцийн тухай би 12 жил ярьж байна. Энэ нь хэт инфляцийг өдөөж хамгийн муу ажил хэргийн уур амьсгал бий болгодог. Хэрэв танай импортын өртөг таазандаа тулсан бол орон нутгийн зах зээл дээр Таны зарж буй үнэ яах ёстой юм, бас л таазандаа тулна биз дээ.
Грег Хантер: Энэ ч ёстой болох ёстой техникийн үзэл бодол байна даа. Тэд энэ бүхнийг маш бүдүүлэг хийжээ, тэд хамраасаа цааш хардаггүй юм байна, энэ бүхнийг аюул гэж тооцдоггүй юм байна. Бас нэг аюул нь цэргийн хувилбар юм. Би өөрийн сайт дээр Украиныг хоёр хэсэгт хуваах тухай ярьж байгаа хүмүүсийг иш татсан байгаа, тийм биш гэж үү ? Баруун Украинд пуужин, цэргээ байрлуулахыг НАТО-д Орос зөвшөөрөх үү, хамгаалалтын болон давшилтын боломжийг НАТО-гийн гишүүн орнуудад шууд хил дээрээ Орос олгох уу ? Яг ингэнэ гэж Та бодож байна уу ?
Жим Синглер: Ингэхэд чи ОУВС юу хийх гэж байгааг нэг минут ч бодож үзсэн үү, үүнийг Баруун Украин гээд нэрлэчихье. Тэд энэ оронд зээл өгнө, түүнд 37 млрд $ шаардлагатай, 15 млрд $ биш шүү. Иймээс тэд 2015 оны төлбөрийг санах ёстой. ОУВС Грекэд хийсэн тэр зүйлээ л хийж байна.
Хагас жилийн дараа Баруун Украины хүмүүс Оросын бүрэлдэхүүнд орно гэж орилж, шаардах болно, яагаад гэвэл өнөөдөр сард 165 $ авч байгаа тэтгэврийнхэн ОУВС-ийн зээлийн нөхцлөөр 80 $ авах болно. Тэд чөлөөт Баруун Украинд аз жаргалтай байна гэж бодож байна уу ? Тэд орос болохыг хүснэ. ОУВС зээл өгөхөөр дэвшүүлсэн нөхцлийн тусламжтайгаар Баруун Украиныг Путинд дамжуулах зорилтыг биелүүлэх нь ямар ч эргэлзээгүй.
Грег Хантер: Путин украины хил дээр цэргийнхээ тоо ихэсгэж байгаа. Тэр хүлээх үү, цөмрөх орох уу, Та юу гэж бодож байна ?
Жим Синглер: Чи бод доо. Та нар гартаа алтан цувимал эргэлдүүлж, үлгэрийн морь унаад шидэт зэвсгийн үзэсгэлэн сонирхож яваа залууг харж байна. Түүнийг өдөх хэрэггүй гэдгийг ойлгоход нэг их ухаантай байх хэрэггүй юм. Тэр КГБ-ын хуучин офицер юм, гэтэл Та нар түүнийг хэтэрхий хүчтэй түлхэж байна, тэгвэл түүний цэрэг белорусын хилийг давна. Бурхан минь тэднийг өршөө, тэд (америкчууд) юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Биднийг үзэл суртал нь дайн хийхийг шаардсан бүлэг өдөөж байна. Орост бүх хөзөр байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хангалттай ухаан, лидерийн чадвар бидэнд дутагдаж байна. Нефтдоллар бол ЯМАР Ч ЭРГЭЛЗЭЭ БАЙХГҮЙ өнөөдөр оршин буй дэлхийн эдийн засаг дахь цорын ганц, хамгийн чухал хүчин зүйл юм.
Харин Орос бол түүнийг гартаа барьж нэг л агшинд түүхэнд хэзээ ч байгаагүйгээр Доуг (хөрөнгийн индекс) сүйрэлд хүргэх хариу өгч чадахаар байна.

Грег Хантер: Агуу мөртлөө энгийн зүйл байна. Бид зүгээр л швейцар системийн гишүүнчлэлээ үргэлжлүүлэх эсэхээс үл хамаараад дурын валютаар төлбөр хийх ёстой юм байна. Гэхдээ Та энэ нь манай эдийн засгийг эвдэж, инфляцийн бахинд хавчиж, бухны зах зээлд алтыг үргэлжүүлнэ гэж яриад байгаа ш дээ…
Жим Синглер: Өөр ямар ч хувилбар байхгүй, оросуудад швейцар системээс илүү хүчтэй зэвсэг байгаа. Тэднийг швейцар системээс хөөнө гэдэг бол өөрийнхөө хөлийг буудсанаас өөрцгүй. Ингэвэл бүх юмыг сүйд хийж, ялангуяа зээлийн хүүтэй нягт холбоотой дериватын зах зээлийг баллана гэсэн хэрэг.
Грег Хантер: Хариу цохилтын хүрээнд америкийн эдийн засгийг бүрэн устгаж болно гэж Та хэлэх гээд байна уу ?
Жим Синглер: Оросууд америкийн эдийн засгийг хөлөөр нь толгой хийж ч чадна, түүнийг бүрэн устгаж ч чадна. Та нар туг дарцгаар хэчнээн ч даллаж болно, гэхдээ факт бол фактаараа л үлдэнэ.
Грег Синглер: Энэ ч харин гайхамшигтай прогноз байна !!!
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

 


URL:

Сэтгэгдэл бичих