Онигоо уншаарай

da7371459e1c1b6ebigХичээлийн жил дуусах дөхөж, шалгалт шүүлэг ойртсон энэ цаг үед уншигч та бүхэнд чимх инээд бэлэглэхээр дараах багш сурагчдын талаарх онигоонуудыг хүргэж байна.

 

Өөрийгөө бэлд

Шалгалтандаа унаад сургуулиасаа хөөгдсөн оюутан ээждээ захидал бичжээ:
- Хүү нь сургуулиасаа гарчихлаа, аавыг сэтгэл санааны хувьд бэлтгээд байж бай.

Ээжээс нь хариу ирэв:
- Аав чинь бэлэн, чи өөрийгээ бэлд.

 

Судалгаа

Оюутны судалгаа:
- Та ямар хоолонд дуртай вэ?
- Их хоолонд.

 

Үгээ буцаахгүй бол

Их л гунигтай яваа оюутнаас найзууд нь юу болсоныг нь асуувал:
- Захирал надад хэлсэн үгээ буцаахгүй бол би ахиж хичээлд суухгүй.
- Чамд юу гээд хэлчихсэн юм бэ?
- Энэ сургуулиас зайл гэсэн.

 

Гэрийн даалгавар

Вовка хичээлдээ хожигдож ирээд багшийнхаа өмнө зогсоно.
- Яагаад хичээлээсээ хожигдов?
- Зэвсэглэсэн дээрэмчид над руу дайраад!
- Ээ бурхан минь, тэгээд гайгүй юу?
- Миний гэрийн даалгаварыг дээрэмдээд авчихсан…

 

Харьцуулал

“Багш шалгалтан дээр оюутанаа унагчихлаа” гэвэл хэнд ч гэсэн аймшигтай сонсогдохгүй. Харин “Шалгалтын дараа оюутан нь багшийгаа унагачихлаа” гэвэл танд юу бодогдож байна?

 

Адилхан ш дээ

Аав нь Вовкагийн сурлагын дэвтэрийг нь үзээд
- Чи математик дээрээ яагаад муу авав?
- Эхлээд манай багш надаас “2×3 хэд вэ?” гэсэн. Тэгэхээр нь 6 гэсэн.
- Зөв ш дээ, тэгээд…
- Дараа нь багш “3×2 хэд вэ?” гэсэн…
- П..даа, наадах чинь яг адилхан ш дээ …
- Харин би яг тэгж хэлээд …

 

Мэдлэг

Багш: – 18-р зууны алдарт эрдэмтдийн туxай юу мэдэx вэ?
Сурагч: – Тэд бүгдээрээ үxчиxсэн.

 

Тэнэг

Ангид багш:
- Өөрийгөө тэнэг гэж боддог хүн байвал босоорой. Хэн ч боссонгүй. Тэгтэл Вовка босов.
- Чи өөрийгөө “Тэнэг” гэж боддог юм уу?
- Үгүй л дээ. Таныг ганцаараа зогсоод байхаар чинь санаа зовоод…

 

 

Сарны онгироо онол

Багш нь сарны тухай сурагчиддаа тайлбарлаж:
- Сар бол маш том. Түүн дээр олон сая хүн амьдарч чадна гэхэд Макс инээжээ.

Багш нь:
- Чи яагаад инээв?

Макс:
- Сар хавиргалчихаар хүмүүс нь нь яах вэ…

 

Под хийсэн хариулт

Багш Доржид :
- Доржоо цээж бичиг дээр чиний гаргасан алдаанууд чинь нэг ширээний чинь Цэцгээгийнхтэй яагаад адил байгаа юм бэ? гэсэнд

Дорж :
- Бид чинь нэг л багштай шүү дээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих