ЦЕГ-ын дарга Т.Билэгт өс хонзонгоо авахын тулд “Шар” Энхээг хар тамхины хэргээр баривчилсан уу?

т.билэгт“Хүний амьдралд олон салаа зам таарна. Тэндээс хамгийн зөв зам бол гэртээ харих зам”. Энэ бол “Хөх Монгол” компанийн захирал “Шар” Энхээ буюу Эрдэнэбулганы Энхбатын хэлсэн үг. Харамсалтай нь хүчний байгууллагынхан саяхан түүнийг “Гэртээ харих зам”-д нь баривчилжээ. Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр бол түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүнийг хэсэг залуусын хамт машинтайгаа явж байхад нь Улсын мөрдөн байцаах газрын Хар   тамхи,  зохион  байгуулалттай гэмт хэргэтэй тэмцэх хэлтсийнхэн цагдаагийн тусгайгийнхантай хамт очиж баривчилсан аж.

Гэтэл зарим эх сурвалж түүнийг хар тамхины хэргээр бус харин цагдаагийн нэгэн том даргын хувийн ес хонзонг авахын тулд баривчилсан гэж үзэж байгаа нь сонирхолтой. Цагдаагийн тусгай тасгийнханыг хөдөлгөж хувийн өс хонзонгоо авч байгаа хүн нь Цагдаагийн ерөнхий газрын дарга “Боевик” Билэгт гэх хүн ч байна. Өмнө нь Билэгт, “Шар” Энхээ хоёр Улаанбаатарын атаман нэртэй “хүнд гар”-ууд явсан болохоор хэн хэнийхээ сайн муу явдлыг мэддэг, сайдалцаж муудалцах явдал ч зөндөө байжээ. Гэхдээ одоогоос дөрвөн жилийн өмнө нэг нэгнээ алах талахдаа тулж сүрхий муудалцсан юм байх. Тэр үед “Боевик” Билэгт ЦЕГ-ын дарга болоогүй байж. Гэтэл 2012 онд Билэгт ЦЕГ-ын дарга болж, “Шар” Энхээгээ элдвээр оролдож эхэлсэн бөгөөд Энхээ нь эсэн бусын юманд орооцолдуулаад бариад хорьчихож магадгүй нь гэж болгоомжлоод урагшаа дүрвэж, ихэвчлэн  Бээжинд амьдрах  болжээ.

Харин өнгөрсөн өвөл Монголдоо ирсэн ч хэдхэн сарын дараа ийнхүү баригдсан байна. Дашрамд өгүүлэхэд “Шар” Энхээ өмнө нь дандаа хилс хэргээр шоронд сууж байсан гэдэг. Жишээ нь ерээд оны дунд үед улс орон даяар дуулиан дэгдээж байсан “Гүнтийн буудалцаан” гэгчид “Шар” Энхээ хохирогч болсон мөртлөө л шоронд хоригдоод авсан байдаг юм. Мөн 2000 оны эхэн үед дуулиан болж байсан “Центрпойнт”-ын зодоонд түүнийг бас л хэлмэгдүүлсэн байдаг. Энэ тухай “Шар” Энхээ 2011 онд “Центрпойнтын хэрэг гэгчид би ерөөсөө оролцоогүй юм шүү дээ. Тэр үед би Улаанбаатарт байгаа ч үгүй. Компанийхаа ажил төрлийг хөөцөлдөөд Дорноговь, Багануур хавиар чехүүдтэй хамт явж байсан юм. Тэгтэл цагдаагийнхан огт гэм зэмгүй намайг “Центрпойнт”-ын хэрэгт хамруулчихсан. Нэгэнт дээрээс зохион байгуулсан хэрэг байсан болохоор би алтаар яриад, мөнгөер бөөлжөөд ч нэмэр байхгүй шүү дээ. “Центрпойнт”-ын зодоонд хэн хэн оролцсон энэ тэр гээд хэрэг ид мандаж байх үед нь би Чех рүү ажлаар явсан юм.

Тэгтэл нөгөө л муу нэртэй, луу данстай “Шар” Энхээ “Центрпойнт”-ын зодоонд оролцсон гээд зарлачихдаг байгаа. Бүр олон улсын хэмжээнд Интерполын шугамаар зарласан гээд бод. Тэгээд  намайг  Чехийн   хил  дээрээс баривчлуулж байгаа юм. Би Чехийн мөрдөнд нэг жил 14 хоног хоригдсон. Огт гэмгүй хүнийг ингэж бүтэн жил тарчлааж байгаа юм даа. Эцэст нь тэгээд ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, сулла гэсэн бичиг Монголоос ирж, намайг гудамжинд гаргаад хаячихсан. Мөн намайг “Гүнтийн буудалцаан”-ы үеэр Сэлэнгийн Баатаржавыг зодсон гэх хэргээр гурав дөрвөн жил байцаасан. Одоо ч гэсэн хуулийнхан юм хийлгэхгүй ар, өврөөс янз бүрийн юманд хардаж сэрдээд л байдаг юм. Манай цагдаагийн байгууллага зарим үед хийх ажилгүй болчихдог ч юмуу, мань мэтийг яаж байгаа бол гэсэн шиг хардаж сэрдээд хэцүү байх юм” гэж өгүүлж билээ. Мөн тэрбээр ардчилсан хувьсгалын эхэн үед видео кино гаргасан хэргээр есөн жилийн ял сонсоод шоронд морилж байсан гэдэг. Гэхдээ тэр шоронд нэг их удаагүй бөгөөд С.Зориг агсан түүнийг сулласан гэдэг.

Учир нь энэхүү хэрэг бас л хэлмэгдүүлэлт байсан гэдэг. Мань эр видео кино гаргахдаа хүмүүст тасалбар олгохын тулд нэг тийм билет маягийн юм хийчихсэн чинь түүнд өширхөж явдаг цагдаагийн нэг нөхөр үнэт цаасны хэрэг болгочихсон гэдэг. Үнэт цаасны хэрэгт валют, мөнгө хуурамчаар үйлдэх, бензиний талон хуурамчаар үйлдэх гэх мэтийн зүйл анги багтдаг. Харин “Шар” Энхээгийн урласан тэрхүү билетээр автобусанд сууж болохгүй, кино театруудад кино үзэж болохгүй, дэлгүүрээс юм авч болохгүй, шатахуун түгээх станцаас бензин авч болохгүй, ердөө л Энхээгийн гаргасан видео киног үздэг зүйл байсан учраас түүнд ял шийтгэл оноох аргагүй байсан гэдэг. Нэгэн цагт Тавин мянгатын атаман гэгдэж явсан “Шар” Энхээ энэ мэтээр хэд хэдэн удаа хилс хэргээр баригдаж хоригдсон байдаг.

Тиймээс энэ удаа ч гэсэн бас л хилс хэрэгт гүтгэгдэж, цагдаагийн том даргын өс хонзонгийн золиос болсон байх магадлалтай юм. Гэхдээ “Шар” Энхээтэй нэгэн цагт нөхөрлөж байсан ахимаг насны атаманууд “Энхээ хар тамхины хольцтой эм бэлдмэл хэрэглэдэг нь үнэн. Түүний гэрийг цагдаагийнхан нэгжиж үзэхэд хар тамхины хольцтой бодис олдсон гэнэ лээ. “Шар” Энхээ өөрөө “Би олон жилийн өмнө “Ганц худаг”-т хилсээр хоригдож байхдаа гурван давхраас үсэрч байгаад хөлөө гэмтээсэн юм. Тэр явдлаас хойш хөл өвддөг болсон. Өвчин сэдрэх бүрт хар тамхины төрлийн ургамал татаж тайвширдаг болсон” гэж мэдүүлсэн байна лээ” гэж ярьсан нь бас анхаарал татаж байгаа юм.

 

Ноцтой мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих