Холливудын маш нууц мээдээлэл…
Америкийн “Manolith” сайт сонирхолтой мэдээллийг дэлгээд байна.
1. Сильвестр Сталлоне порно кинонд...
Энэхүү домогт эрхэмийн жүжигчин болох карьер порно киноноос эхэлсэн. Анхны киноны нэр нь “Китти ба Стад хоёрын үдэш”. Тэрээр дэлхийн хэмжээний од болохоосоо өмнө буюу 1970-аад он гартал насанд хүрэгчдийн кинонд /тайчигч, группэн секс/ тоглож байсан юм. Харин анхны “Роки” дэлгэцнээ гарсаны дараахан Слайн тоглосон “Итали азарга” хэмээх порно кино гэнэт худалдаанд гарсан гэдэг. Ингээд хожим нь тэрээр насанд хүрэгчдийн кинонд тоглож байсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрч тайлбар хийхэд хүрсэн билээ.
2. Жек Николсоны эгч нь түүний төрсөн эх байжээ
Холливудын домог болсон жүжигчдийн нэг Жек Николсон 1936 онд төрсөн. Түүний амьдралын талаар бүхэл бүтэн цуврал кино хийхэд ч бэлэн болоод байгаа гэнэ. Эцэг нь өнөөг хүртэл тодорхойгүй. Ээжийг нь төрөхөд нэг сар дутуу байхад эцэг нь орхин оджээ. Харин шөнийн клубын бүжигчин асан бүсгүйн ээж нь охиндоо туслах зорилгоор нялх хүүг нь өөр дээрээ авсан байна. Хүүд ээж нь хэн гэдгийг хэлэлгүй ор тас нууцалжээ. Ингээд 30 нас хүртэл нь төрсөн ээжийг нь эгч хэмээн ойлгуулсаар ирсэн байна. Харин эмээ нь түүний ээж байжээ. Энэ нууцын талаар Жек 1974 онд өөрөөс нь ярилцлага авч байсан Time сэтгүүлийн сурвалжлагчаас анх мэдсэн гэдэг. Тэр үед хоёр бүсгүй аль хэдийн нас барсан байв.
3. Дон Кинг хоёр хүний амь хөнөөсөн
Түүнийг “Боксийн хаан” мөн Америкийн боксийн “загалмайлсан эцэг” ч гэдэг. Тэгвэл тэр хоёр ч хүний аминд хүрсэн нэгэн. Нэгийг нь 1954 онд “буудан хороосон”. Тэр нь хулгайч байсан бөгөөд хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгож байв. Дараагийнх нь зүгээр нэг муу гудамжний дээрэмчин. Тэр азгүй баагий Кингээс 600 доллар өгөхийг шаардахад цаадах нь үхтэл нь цодсон байна. Энэ хэргийнхээ төлөө Боксийн хаан маань дөрвөн жил шоронд суусан юм.
4. Вайнона Райдер төрөлхийн шар үстэй
«Оксар»-т хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан америкийн нэрт жүжигчин тэрээр нэг ч удаа олон нийтийн өмнө төрөлхийн шаргал үсээ харуулж байсангүй. Түүнийг Холливудын хамгийн дур булаам бараан үстэнгүүдийн нэг хэмээдэг. Тэгвэл тэрээр жинхэнэ төрөлхийн шар үст ажээ. Тэр шар үсээ «Эдвард хайчин гарт» кинонд хальт харуулдаг байна
5. Николь Ричийн жинхэнэ эцэг нь Лайонела Ричигийн хамтлагийн гишүүн
Николь Ричийг өдгөө дэлхий нийтээрээ Пэрис Хилтоны найз, домогт Лайонел Ричигийн охин хэмээн мэддэг. Тэгвэл тэрээр хөгжимчин эрийн өргөмөл охин нь ажээ. Харин Николийн төрсөн эцэг нь Лайонелийн хамтлагийн гишүүн байсан бөгөөд охиныг хоёр ойтой байхад нь нас баржээ. Ээж нь Лайонелын туслах асан бүсгүй юм.
6. Жанет Жексон нөхрөө найман жилийн турш нууцалжээ
Америкийн нэрт дуучин Жанет Жексон продюсер бага-Рене Элизондотой гэрлэсэн гэдгээ бүхэл бүтэн найман жил олноос нууж чаджээ. Тэднийг сайн найзууд л хэмээн ойлгодог байтал нэг удаагийн хилийн шалган нэвтрүүлэх дээр штап дарахад тэднийг аль эрт гэрлэсэн байсныг мэджээ. 1991 онд гэрлээд байжээ.
7. Шарлиз Терон эх нь эцгийг нь хэрхэн алсаныг харжээ
Өмнөд Африк гаралтай жүжигчин бүсгүй төрсөн эцгийнхээ аллагын амьд гэрч нь гэдэг. Тэрээр кино ертөнцөд орсоноосоо хойш эцгийгээ автын ослоор нас барсан хэмээсээр байжээ. Түүний эцэг архичин байв. Тэгээд нэгэн үдэш эхийг нь айлган сүрдүүлэх үед амиа алджээ. Ээж нь аргагүй хамгаалалт хийсэн байна. Тэр үед Шарлиз 15-тай байсан гэнэ.
8. Тоби Магуайрын эцэг банкний дээрэмчин
Хүн аалз багаасаа л супер баатар болно хэмээн мөрөөддөг байжээ. Харин нэрд гарсанаасаа хойш тэр нэг зүйлийг нууцалж байсан гэнэ. Түүний эцэг 1993 онд банк дээрэмдээд шоронд орсон.
9. Вуди Харрельсоны эцэг киллер
Америкийн жүжигчин Вуди Харрельсоны эцэг жинхэнэ мэргэжлийн алуурчин байжээ. Эцэг нь Колорадогийн нэгэн чанга дэглэмтэй шоронд нас баржээ. Гурван хүүдээ тэрээр шоронгоос гэрээслэл илгээсэн байна. 1960 оны эхээр киллер аав нь хэд хэдэн захиалгат аллага үйлджээ.
Р.Слава
www.fact.mn
URL: