“Мунзуй” хэмээх Г.Нямдорж нар покер тоглож байгаад баригджээ

мунзуйСүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “DHL” компанийн байранд өнгөрсөн амралтын өдөр хэсэг этгээд покер тоглож байгаад баригдсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн лүү хутга барин дайрсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа 41 настай “Мунзуй” хочит Г.Нямдорж,  28 настай Б.Бүрнээ нар байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Өмнө нь эдгээр этгээд бүгдээрээ хэл ам татлаж зарим нь ял шийтгэл эдлэж явсан бөгөөд цагдаа нар сэжигтнүүдийн биед болон тээврийн хэрэгсэлд хийсэн нэгжлэгээр дунд гарын сүх, хутга зэрэг хүйтэн мэс, мөрийтэй тоглоомын зориулалтын хясаа, цүнх сав суулга, их хэмжээний мөнгө зэргийг хураан авсан байна.

Үүнээс гадна хамгийн ноцтой нь юу нь үл мэдэгдэх бодис хурааж авсан бөгөөд одоогоор үүнийг лабораторит шинжлүүлж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих