“Монголын эдийн засгийн форум”-д хятад цүнх тараажээ

tsunhСүржин нэртэй “Монголын эдийн засгийн форум” даржин болж байна. Нээлтээсээ л нэг сүр сүлдгүй эхэлсэн гэхэд болно. Эдийн засгийн хөгжлийн асуудлыг хариуцаж байгаа төрийн өндөр дээд албан тушаалтнууд ирсэнгүй. Эдийн засгийн хөгжлийн сайд “Фортуна” Н.Батбаярын бараа харагдсангүй.  Бусад яамны сайд нар ч ирээгүй нь бас л нэг хий хоосон мөнгө зарсан мөнгө татсан хурал болжээ.

Бас нэг хэлэхэд эвгүй зүйл нь зээлдэгч зээлдүүлэгч нарын уулзалт маягийн юм болж байгаа аж.  Банкныхан нь их хэмжээний зээл аваад төлөхгүй байгаа “үндэсний үйлдвэрлэгч, импортлогч” компаний захирал нартайгаа халз таарч байгаа гэнэ. “ Энэ форумд оролцож байгааг бодоход ямар ч байсан ч дампуурчихаагүй юм байна, зээлээ төлөх байх” хэмээн хоорондоо жиг жуг гэсэн гэнэ.

Ийнхүү хэдэн бизнесмэн,банкныхан,  эдийн засагчид судлаач нэртэй нөхөд цуглаад өнөөх л ярьдаг юмаа яриад ямар ч үр дүнгүй тарах бололтой. Энэ форумын уриа нь “Монголдоо үйлдвэрлэе” гэсэн сайхан сонсогдохоор үгтэй. Гэтэл форумд оролцогчидод Хятадад үйлдвэрлэсэн цүнх тараасан гэхээр манай бүхий л арга хэмжээ томоосоо бага хүртэл бүгд л “шоу” байдгийг харуулж байна.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих