Бөгс долоох урлагийн оргил болсон “бүтээл”-тэй танилцана уу.

83c456114b81775egreat_500x500Манай цагийн араншин болсон “бөгс долоох урлаг”-ийн тухай Н.Энхбаяртан анх ярьж байсан. Гэхдээ тэрээр шинэ юм яриагүй агаад энэ урлаг нь МАН-д жинхэнэ утгаараа хөгжиж байлаа. Тэгвэл одоо АН-д ч халдварлаж.

Энэ “бүтээлийн” хүлээн авагч нь “бусдыг нь барилгачид бүтээсэн…” гэснээс нь таахад  Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан бололтой. Хэн ч уншсан зусарч долдойгийн дээд зэргийн илэрхийлэл болсон албан тоотыг барилгын салбарт хэрэгжиж байгаа нэгэн төслийн хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Б.Батцэнд мутарлажээ.

Бичсэнийг нь уншихад ой гутаж огиудас цутгавч манай цагийн  нүүр царай тул бид бүгд ичвэл зохино. Хөөрхий төслийн зохицуулагч ингэж бичихээс өөр аргагүй байсан бололтой. Албан тоотын утгыг “тайлбар хүргүүлэх” гэснээс үзэхэд төслийн талаар буруу эсвэл сөрөг мэдээлэл эрхэм дээдсийн сонорт хүрч.

Дээдэстэн төслийг нь зогсоож мэдэх тул хөөрхий төслийн зохицуулагч ингэж бичихээс өөр аргагүй байсан бололтой.нь.  Магадгүй ингэж бичихгүй л бол эрхэм дээдсийн ааш зөөлрөхгүй байсан биз. Иймэрхүү үг утгатай бичиг уншаад манай олон сайд дарга бүр таашаал авдаг болсон. 20-р зууны аугаа химичид Ленин Сталин хоёр байсан гэдэг. Тэд хүнийг баас, баасыг хүн болгож чаддаг байсан бол эрхтэн дархтан нар тэднээс дутахааргүй болж.

NUUTS.MN

bogs doloogch


URL:

Сэтгэгдэл бичих