Залуу дуучин Т.Амина багын мөрөөдлөө биелүүлж, улс төрд хөл тавилаа
Дунд сургуулийн сурагч байх үеэсээ л эхлэн, урлагийн салбарт хөл тавьж, “Хөгжилтэй Каспер” зэрэг дуугаараа багачуудын танил болж байсан Т.Амина нэртэй охиныг олон нийт мэднэ.
Өдгөө СУИС-д суралцахын сацуу Улаанбаатар төмөр замд узелиэр ажилладаг Т.Амина “Universe best songs-2009″ наадмын шилдэг 25 оролцогчийн тоонд багтсан ч үүндээ төдий л сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд “Би бол шүүгчдийн бус ард түмний дуучин юм байна” хэмээн нэгэнтээ өгүүлж байсан нь буй.
Багаасаа урлагт хөл тавьсан түүний бас нэгэн мөрөөдөл нь улс төрч болох бөгөөд тэрээр үүнийгээ ч хэдийн хэрэгжүүлж эхэлжээ.
Дуучин Т.Амина Монгол Ардын Намд гишүүнээр элссэн бөгөөд намын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны дэд Ерөнхийлөгчөөр саяхан сонгогдсон байна.
Мөн ирэх жил тэрээр СУИС-ийг төгсөх бөгөөд өөрийн амьдран суудаг дүүргийн ИТХ-д нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлсэн ажээ.
Б.Амарсанаа
URL: