Твиттерийг “арчиж хаях”-аа мэдэгджээ

turkey-twitterТуркийн Засгийн газрын зүгээс твиттерт тавьсан хориг, хяналтаа улам чангатгаж байгаа ч иргэд нууц сүлжээгээр жиргэсэн хэвээр байгаа талаар “ВВС” мэдээллээ. Жиргээчдийн нэг нь Туркийн Засгийн газрын авлигын гэмт хэргийн талаар твиттерээр цацсаны улмаас улс улсын Ерөнхий сайд Тайип Эрдоган твиттерийг “арчиж хаях”-аа мэдэгдэж, удалгүй хориг тавьсан юм.

Тэрээр энэ үйлдлийнхээ төлөө олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэл хүртэж байгаа юм. Твиттер компанийн зүгээс уг асуудалтай холбоотой албан ёсны ямар нэг мэдэгдэл хийгээгүй ч интернэтийн шаардлагагүйгээр мессежээр хэрхэн жиргэж болох зааврыг англи, туркээр оруулжээ. Турк нь дэлхийн хамгийн олон жиргээчтэй орнуудын нэгд тооцогддог аж.

Д.Амар

Ugluu-logo17221


URL:

Сэтгэгдэл бичих