БНАСАУ-ыг дайсагнах бодлогоо цуцлахыг АНУ-д шаарджээ

65340_126818БНАСАУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчийн орлогч Ри Тонг Ил БНАСАУ-ыг дайсагнах бодлог тэрчлэн бусад холбогдох арга хэмжээгээ тал бүрээр цуцлахыг 24-нд АНУ-д шаарджээ.

Ри Тонг Ил хэлэхдээ, энэ он гарснаас нааш, Солонгосын хойгийн байдалд идэвхтэй ахицтай болж байгаа хэдий ч АНУ өдөөр хатгалгын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж БНАСАУ-ыг дайсагнах бодлогоо эрчимжүүлж байна. АНУ, БНАСАУ-ын эсрэг өдөөн хатгалгын чанартай цэргийн нэгдсэн сургуулилт хийж, Солонгосын талын хурцадмал байдлыг намжаахаар байгаа арга хэмжээг эвдэж байна, мөн цэргийн сургуулилт гэх шалтгаар Солонгосын хойг руу үй олноор хөнөөх зэвсэг олон цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц зөөвөрлөж, Солонгосын хойг тэрчлэн бүхий л бүс нутгийн аюулгүй байдал, энх тайван байдалд заналхийл болж байна. Мөн хүний эрхийн асуудлаар хуурмаг мэдээ зохион тарааж байна гэжээ.

Ри Тонг Ил хэлэхдээ, Америкийн цөмийн заналхийлэл болон сүрдүүлэл байж л байвал БНАСАУ цаашид арга хэмжээ авч өөрийгөө хамгаалах чанартай цөмийн хазаарлах хүчээ харуулах болно гэжээ.

БНАСАУ-ын сүүлийн үед хөөргөсөн пуужингийн тухайн тэрээр хэлэхдээ, пуужингийн хөөргөлт нь БНАСАУ-ын стратегийн цэрэг ангийн хэвийн дасгал сургуулилт болно, пуужин товлосон чиглэлээр хөөрч өчүүхэн ч хэлбийгээгүй, объект усан хилдээ оновчтой хүрсэн байна. Бүс нутгийн энх тайван аюулгүй байдал тэрчлэн экологийн орчинд ямар ч гаж нөлөө учруулаагүй гэжээ.

\Э.Г\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих