Сураггүй болсон онгоц Энэтхэгийн далайгаас осолдсон байдалтайгаар олджээ
Malaisya Airlines агаарын тээврийн, алга болсон Боинг 777-200 онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсгээс осолдсон байдалтайгаар олджээ.
Тус онгоц 239 хүнтэй байсан боловч харамсалтай нь амьд гарсан хүн нэг ч байхгүй ажээ. Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разак онгоцны сэг олдсон тухай мэдээлж, эмгэнэл илэрхийлсэн талаар CNN мэдээллээ.
Боинг 777-200 онгоцны эрэлд 25 орны баг оролцсон бөгөөд гуравдугаар сарын 8-нд ор сураггүй алга боллоо гэх мэдээллийн мөрөөр хайж эхэлсэн билээ. Хамгийн сүүлд Австрали улс алга болсон “Боинг”-ийн эрлийн ажлын өмнөд бүс нутагт буюу Индонезийн эргээс тивийн баруун хэсэг хүртэлхийг ахалж байсан юм.
URL: