“ИХ-8″-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ “ИХ-7″ ЭСЭРГҮҮЦЛЭЭ

00206559fef237fbaa3434892cffe6d9_LГААГ. /Reuters/. Ирэх зургадугаар сард Оросын Сочи хотноо хийхээр товлосон “Их-8″-ын дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэхээр шийдсэнээ “Их-7″-гийн удирдагч нар мэдэгдлээ.

Украины өмнөд бүс нутаг Крымыг Орос бүрэлдэхүүндээ авч буйг буруушаасан мэдэгдлийг тэд өчигдөр Нидерландын Гааг хотод хийжээ.
ОХУ-ыг энэ үйлдлээ зогсоох хүртэл “Их-8″-ын хэлэлцээнд оролцохгүй гэж “Их-7″-гийн удирдагч нар хэлсэн байна
Тэдний хэлснээр, өөр улсын нутаг дэвсгэрийг хүч хэрэглэн авахыг олон улсын хуулинд хориглосон байдаг билээ.
Крымын санал асуулга Украины Үндсэн хуулийг, Крымыг бүрэлдэхүүндээ авч буй Оросын үйлдэл олон улсын хуулийг зөрчсөн хэрэг гэж тэд хэлээд, олон улсын хуулийг цэвэр зөрчсөн энэ асуудалд бүх улс анхаарлаа хандуулах хэрэгтэй гэв.
Мөн хэрвээ ОХУ байдлыг улам хурцатгасаар байвал нэмэлт хориг арга хэмжээ авах болно гэж “Их-7″-гийн удирдагч нар анхааруулжээ.

Г.Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих