Сексологчийн зөвөлгөө

5d0264b473e62d4dbig

Биеийн болон сэтгэл санааны ядаргаа, ажлын хэт ачаалал ба сөрөлдөөн, хэрүүл маргаан энэ бүгд нь эр хүний бэлгийн сулралд гол нөлөөг үзүүлнэ. Гэвч эр хүн “чадахгүй болсон” гэдэг байгаа зүйлд итгэхийг хүсдэггүй. Түүний эцсийн хохирогч нь  “сулрагчтай” цуг амьдрагч эмэгтэй хүн болдог. Арга хэмжээ авахгүй бол ор дэрэнд түүний байдал сайжрахгүй нь гэдгийг эмэгтэйчүүд шууд мэдэрч эхэлдэг. Хамгийн гол нь тийм эрчүүд асуудлыг дотроо дараад байхын оронд эмэгтэйтэйгээ адилхан тэр тааламжгүй зүйлээ хуваалцаж байх нь чухал. Илэн далангүй ярилцан энэ  эвгүй байдлаас хэрхэн гарахаа хамтдаа шийдэх хэрэгтэй.
ХХ зууныг бэлгийн сулралтай жинхэнэ тэмцэл явуулсан эрин гэж үзэж болно. Эхлээд гар хангалагаас буруутан цолыг авлаа. Дараа нь бэлгийн сулралын асуудлыг сэтгэл зүй, бие мах бодийн гэж хоёр хэсэгт хувааж өгсөн юм. “Импотенци” гэх томьёолол дор хамгийн түрүүнд бэлэг эрхтний хөвчрөл эсвэл түүнийг барьж чадахгүйг хэлдэг уламжлалтай. Ердийн эрүүл саруул эрэгтэй хүний амьдралд энэ асуудал ганц удаа ч гэсэн гардаг. Тэр нь тийм өвчтэй боллоо гэсэн шалтгаан биш. Хэрэв энэ нь байнга давтагдах бол түгшүүр зарлах хэрэгтэй. Дашрамд дурьдахад эмч нар саяхан тэр “импотенци” гэх эр хүний бахархалыг унагасан хэллэгийг “хөвчрөлтийн гажиг” гэх утгатай томьёололоор сольжээ.
Сулрал гарч ирсэн эрчүүд эмчид хандахаас нэрлэхэж асуудлыг  хүндрүүлдэг. Үүнийг газар газрын эмч нар хэлдэг. Манайд бол угийн эмнэлэг гээд гүйгээд байдаггүй эрчүүд өөрийн хувийн асуудлаа эмчтэй хуваалцдаггүй муу зуршилтай аж. Энэ бүгдийг давах ёстой. Орчин үеийн эмнэлэгийн тусламжтайгаар ямарч гажгийг засч болно.
Ер нь бол хөвчрөхийн гажигт орохгүй амьдралын хэд хэдэн энгийн хэм хэмжээ байгаа. Эрүүл амьдралын дэглэмийн барих нь чухал. Зөв хооллож ундлахаас гадна хамгийн гол нь сексээ тогтмолжуулах ёстой. Тогтмол секс эрэгтэйд ч эмэгтэйд ч тустай. Гэхдээ хэт ихдэх эсвэл хэт багасах хоёрын алтан дандажийг барих нь зөв болов уу! Нас ахих тусам сулрал үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ л эрчүүдийг сүүлчийн амьсгаагаа автал нь бэлгийн чадвартай байлгахаар байгалиас заяасан гэнэ. Амьдрал хангамжтай байгаа эрчүүдэд л тэр нь үйлчилдэг.

URL:

Сэтгэгдэл бичих