Амжилттай хүний нөөцийн бодлого гэж юу вэ?

Asuultyn-temdeg-humuus1-300x222Хүмүүсийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг даган бизнесийн бүхий л салбарт өргөжин тэлэх, цар хүрээгээ нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Аливаа байгууллага уг шаардлагыг ханган ажиллахын тулд тогтвортой, найдвартай амжилттай ажиллагааг бий болгохыг зорьдог. Харин байгууллагын амжилттай ажиллагааны гол цөм нь хүний нөөцийн бодлого юм. Техник, технологийн дэвшил алсдаа байгууллагын амжилтыг шууд тодорхойлно хэмээн үзсэн ч хүний нөөцийн бодлого чухал , нэн чухал хэвээр байна. Ийм ч учраас аливаа байгууллагын хувьд тогтвортой, бат бөх, найдвартай, эвсэг хамт олон гэдэг бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн дээшлүүлэхэд хөрс шороо нь болж байдаг нэн чухал ойлголт юм.

Дэлхий ертөнц хөгжлийн өндөр түвшинтэй хөл нийлүүлэн алхахад хүний мэдлэг, боловсрол, ур чадварыг дүйцэхүйц хэмжээгээр дээшлүүлэх шаардлагатай тулгараад байгаа бөгөөд байгууллагын удирдлагын системд хүний нөөцийн менежментийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь нь улам бэхжиж байгаа төдийгүй байгууллагын удирдлагын зайлшгүй санаа тавих, үүсч болзошгүй, үүсвэл цаг алдалгүй анхааралдаа авч засаж, өөрчилж, сайжруулахыг сануулахын сацуу дараах 5 зүйлийг анхааралдаа авах хэрэгтэйг сануулж байна. Үүнд:

Нэг. Өрсөлдөөн явуулсан ч үр дүн /ялагч/ нь тодорхой байвал хамт олны уур амьсгалыг эвдэх нь бий.

Ажилчдынхаа дунд өрсөлдөөн явуулах нь үр дүнтэй арга хэдий ч ялагч нь тодорхой байвал энэ өрсөлдөөний үр дүн таны бодсоноос ч илүү сөрөг үр дүн авчирна гэдгийг санах хэрэгтэй. Байгууллага дотор албан тушаалын сонгон шалгаруулалт явуулж байгаа бол ил тод, чин шударга, нээлттэй байх хэрэгтэй. Байгууллагад win-win зарчим хэзээд ч үйлчлэх нь чухал. Түүнчлэн багийн хамтын ажиллагааг үндсэн үйл ажиллагаандаа ашиглах нь орчин үеийн хамгийн сайн шийдэл болсныг санаарай.

Хоёр. Ажилчлдын ажилдаа хандаж буй хандлага, сэтгэл ханамж буурах

Ажилтан бол байгууллагын үнэт зүйлийн нэг. Байгууллагын ажилчдын ажилдаа хандаж буй хандлага, сэтгэл ханамж нь ажлын бүтээмжтэй шууд холбоотой ба хэрвээ та ажилчидайгаа илүү ойлголцохын тулд тэднийг илүү сайн танин мэдэж, ойлголцох явдал нь амжиллтай удирдахын түлхүүр билээ. Цаашлаад зөвхөн ажил хэргийн асуудлаар тэднийг дарах нь ажилчдыг бухимдуулж байдаг тул тэдэнд өөрийгөө хөгжүүлэх, боловсрох, спортоор хичээллэх, гэр бүлдээ санаа тавих, хамт олонтойгоо өөрийн үзэл бодлоо хуваалцахад нь ч бас анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэдэнд тулгарч буй асуудлуудыг шийдэхэд туслахад тань тусална.

Гурав. Ажлын байранд хэт их бүлэглэл үүссэн

Байгууллагын ажилтнууд өөрийн сонирхол, үзэл бодлоороо өөрсдөө ч анзааралгүй нэгэн бүлэглэлийг үүсгэдэг хэдий ч энэ хэт олширвол сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна. Бүлэглэлүүд хоорондоо хэзээд ч, жижигхэн ч бай зөрчилдөөн үүсдэг ба үүнийг шийдвэрлэх гэж та хэзээ ч оролцохгүй, оролцох боломжгүй хэдий ч хамгийн гол нь байгууллагын зүгээс үүсэх шалтгааныг нь хянахад удирдлагын шийдвэр гаргалт, хүний нөөцийн бодлого чухал.

Дөрөв. Урамшуулал, магтаалыг олгоогүйгээс

Хүн өөрөө урмаар тэтгэгдэж амьдардаг шүүдээ. Ажилтныхаа ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ бодит урамшуулал болон, нэр хүндийг нь өсгөсөн магтаалын үгийг хамт олны дунд алдаршуулахаа хэзээ ч орхигдуулах хэрэггүй. Энэ бол тэднийг хөдөлгөгч хөшүүргийн нэг. Цалин, мөнгөний урамшууллаас илүүтэйгээр магтаалын найрсаг үг хэллэгүүдийг хэлж, тэдэнд урам өгөөрэй.

Тав. Ажил хэрэгтээ хувийн асуудлаа хэт их хутгах

Ажилчдадаа санаа тавьж, тэднийг ойлгохын тулд тэдний нэгэн адил байх нь ойлголцох, тэдэнд тулгарах асуудлыг шийдвэрлэхэд туслах хэдий ч удирдлага болон ажилтны хооронд хил хязгаар байх хэрэгтэй. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээрээ хор болох нь бий.

Эдгээр энгийн хэрнээ чухал үр дүнг үзүүлэх асуудлыг хөндсөн ба хэрвээ танай байгууллагад эдгээр асуудлууд байгаа бол одоо л засах , өөрчлөх хэрэгтэйг дахин нэг сануулъя.


URL:

Сэтгэгдэл бичих