Баркодны технологи

Logo_Barcode-300x157Баркод нь гэрлэн, электрон туяагаар уншигдах боломжтой шошго бөгөөд мэдээлэл нь автоматаар компьютер руу дамжигддаг. Баркод нь тодорхой алдаа мадаггүй хэлбэрээр нарийвчлан зохион байгуулагдсан шугамуудын хоорондын ялгаатай зай, өргөнөөр параллелиар хийгдсэн зүйл юм.

Эд юмс болон хайрцган дээр баркодыг байрлуулаад түүнийг скайнераар уншуулан компьютер руу оруулахад үйлдвэрлэлийн бүс, үйлдвэрлэгч, шинж чанар, он сар өдөр, хүрэх газар болон бусад мэдээллүүдийг харах боломжтой. Баркодны POS системийг ашигласнаар захиалга, тээвэрлэлт, хүргэлт, худалдан борлуулалт, бараа бүтээгдэхүүний хяналт шалгалт зэргийг агуулсан төвлөрсөн менежментийг хэрэгжүүлэх боломжтой.

Худалдааны менежментийн хэлбэр нь энэ аргаар өөрчлөгддөг. Логистикийн бар код гэдэг нь зөвхөн тээвэрлэлтийн нэгжийн
тэмдэг юм. Тээвэрлэлтийн нэгж нь тогтвортой, стандартчилагдсан бүтээгдэхүүний цуглуулга юм. Тээвэрлэлт, ачилт, буулгалт гэх мэт логистикийн үйл ажиллагааны хувьд энэ нэгж хамгийн чухал юм. Энэ нь мөн олон төрлийн бараа бүтээгдэхүүний цугларалт (цуглуулга) бөгөөд орчин үеийн логистикийн менежментэд өргөн ашиглагддаг. Баркодны систем нь баркодын олон төрөлтэй байх бөгөөд баркод нэг бүр нь параллель байдлаар мөн зарим тусгай дүрмийн дагуу тэдгээрийн хоорондын зай бичигдсэн хэлбэртэй байх ба түүнд нь тухайн дүрмийн хувьд тохиромжтой шинж тэмдэгтэй, холимог баркод байдаг.

Олон улсад танигдсан логистикийн кодын гурван төрөл бий. Үүнд: EAN-13, 2/5, EAN/UCC-128 юм.

bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих